Лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Хятадын дарга Ши Жиньпин нарын уулзалтын үеэр олон хүн Сан Франциско хотын гудамжинд жагсаж, АПЕК-ийн бага хурал руу орох зарим замыг таглаж, хотын төвийн гудамжуудыг хаажээ.

Дэлхийн удирдагчид болон АНУ-ын томоохон корпорациудын гүйцэтгэх захирлууд Сан Франциско хотод болох Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын (APEC) форумд оролцож байгаа ба үүнтэй холбоотойгоор олон тооны жагсаал цуглаан болж байна.

Лхагва гарагт Ши Жиньпин болон Хятадыг эсэргүүцэгчид “Төвөдийг чөлөөл”, “Хонконгийг чөлөөл” хэмээн хашхиран Сан Франциско хотын төвөөр дайран өнгөрчээ. Олон метр үргэлжилсэн тайван жагсагчид хотын төвийн гол гудамжуудын нэгийг хаахад хүргэсэн байна.

Төвөдийг чөлөөлнэртэй оюутны байгууллагын гүйцэтгэх захирал Пема Дома “Энэ бол Ши Жиньпиний АНУ-д хийж буй айлчлалын үеэр болсон эсэргүүцлийн жагсаалуудын хамгийн том нь байх болно гэдгийг би ямар ч эргэлзээгүйгээр хэлж чадна” мэдэгджээ.

Энэ үеэр, Ши Жиньпинийг дэмжсэн цөөн тооны жагсагч мөн хотын төвд цугласан байна. Сан Францискогийн өмнө зүгт ерөнхийлөгч нарын уулзалт болох газрын зам дагуу Хятад, Америкийн асар том далбааг намируулж, Ши-г угтан авчээ.

Хүмүүс АПЕК-ийн уулзалтыг мөн Израил-Хамасын мөргөлдөөн, цаг уурын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах зэрэг тулгамдсан асуудлуудыг дэлхий нийтийн анхаарлын төвд авчрах талбар болгон ашиглаж байна.

Лхагва гарагийн өглөө 150 орчим хүн хотын хурлын төвийн хамгаалалтын бүсийн гадна цугларч, хуралд оролцогчдыг уулзвараар дайрч өнгөрөхөд саад болжээ.

Жагсагчид “Дайны гэмт хэрэгтнүүдийг Сан Францискогоос хөөж гарга”, “Палестинаас Филиппин хүртэл АНУ-ын дайны машиныг зогсоо” гэсэн бичиг барьсан байв.

Хотын төв хөл хөдөлгөөнд дарагдсан байсан ч томоохон мөргөлдөөн болоогүй байна.

Эх сурвалж: Reuters

#АПЕК ийн дээд хэмжээний уулзалт, #Сан Франциско хот, #Ши Жиньпин Ж Байден нарын уулзалт,