Туркийн парламентын гадаад харилцааны комисс Шведийн НАТО-ийн гишүүнчлэлийг батлах тухай хуулийн төслийг пүрэв гарагт хэлэлцэхээр төлөвлөжээ.
Хуулийн төслийг парламентын гадаад харилцааны комисс баталсны дараа чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ. Үүний дараа Эрдоган гарын үсэг зурах ёстой.
Удаан хугацаанд төвийг сахисан байр суурьтай байсан Швед, Финланд улс өнгөрсөн жил Орос Украинд түрэмгийлсний дараа аюулгүй байдлаа бэхжүүлэхийн тулд НАТО-д элсэх хүсэлт гаргасан юм. Финландын гишүүнчлэлийг дөрөвдүгээр сард шийдвэрлэсэн ч Шведийн хүсэлтийг Турк, Унгар хүлээж аваагүй.
Турк улс Шведийг алан хядагчдыг өөрийн нутаг дэвсгэртээ орогнуулдаг гэж буруутган эвслийн гишүүнчлэлийг эсэргүүцэж байв.
Эцэст нь гурван долоо хоногийн өмнө Ерөнхийлөгч Тайип Эрдоган Курдын дайчдын эсрэг тэмцэлд Шведээс илүү ихийг хүлээж байгаагаа мэдэгдээд, хуулийн төслийг соёрхон батлуулахаар парламентдаа өргөн барьсан юм.
НАТО-ийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын ээлжит уулзалт арваннэгдүгээр сарын 28-29-нд Брюссельд болно.
Эх сурвалж: Reuters

#турк, #Швед, #Шведийн НАТО-ийн гишүүнчлэл,