Өнгөрсөн жил “Хойд урсгал” байгалийн хийн хоолойд болсон халдлагыг Украины цэргийн офицер зохицуулсан болохыг “Washington Post” сонин Украин болон Европ дахь эх сурвалжуудаас иш татан бямба гарагт мэдээлжээ.
2022 оны есдүгээр сард Данийн Борнхольм арлын ойролцоо гарсан, Оросоос Европ руу хий дамжуулдаг дөрвөн шугамын гурвыг нь гэмтээсэн дэлбэрэлтийн хариуцлагыг хэн ч хүлээгээгүй байгаа.
Тэгвэл “Washington Post” сонин Украины тусгай хүчинд алба хааж байсан тагнуулын ажилтан асан Роман Червинскийг зургаан хүний бүрэлдэхүүнтэй багт зориулж хуурамч нэрээр завь болон шумбах төхөөрөмж түрээслэх, тээвэр ложистикийг нь хариуцах зэргээр зохицуулах ажлыг нь гүйцэтгэсэн гэж мэдээлжээ. Червинский өмгөөлөгчөөрөө дамжуулан халдлагад оролцсон гэх мэдээллийг үгүйсгэсэн байна.
Гэхдээ халдлагыг төлөвлөсөн хүн Червинский биш болохыг тус сонин тэмдэглэжээ. Офицер Украины өндөр албан тушаалтнаас тушаал авч, дараа нь Украины цэргийн хамгийн дээд офицер болох генерал Валерий Залужныйд ажиллагаа хэрхэн явагдсаныг тайлагнасан гэж энэ ажиллагааг сайн мэддэг хүмүүс хэлсэн байна.
Түүнчлэн халдлагад Киев оролцоогүй гэж мэдэгдэж байсан Ерөнхийлөгч Володимир Зеленьский уг ажиллагааны талаар огт мэдээгүйг “Washington Post” сонин нийтлэлдээ дурджээ.
Червинский нь 2022 онд Оросын нисгэгчийг Украины талд урвахыг ятгасныхаа дараа эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр баривчлагдсан бөгөөд одоо Киевийн шоронд хоригдож байгаа юм. Эрх баригчид түүнийг дээд албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр ажиллаж, Украины нисэх онгоцны буудлын координатыг өгснөөр Оросын талд пуужингаар цохилт өгөх боломжийг олгосон гэж буруутгаж байгаа аж. Нисэх буудалд болсон халдлагын улмаас нэг цэрэг амь үрэгдэж, 17 хүн шархдаж байв.
Харин Червинский болон тусгай хүчинд алба хаахаа больсон, тухайн үеийн командлагч, хошууч генерал Виктор Ханучак цэргийн дээд удирдлагын тушаалын дагуу ажиллагааг гүйцэтгэсэн гэж мэдэгдсэн байна.
Червинский нь Зеленьский болон түүний засаг захиргаанд шүүмжлэлтэй ханддаг хүмүүсийн нэг бөгөөд түүнд тохож буй хэргийг улс төрийн зорилготой гэж үзэж байгаа аж.
Тэрээр мөн Зеленьскийн хамгийн ойрын зөвлөхүүдийн нэг Андрей Ермак болон ерөнхийлөгчийн ойрын хүрээллийн өөр хэд хэдэн хүнийг Оросын талд тагнуул хийдэг гэж сэжиглэж буйгаа олон нийтэд мэдэгдэж байжээ.
Эх сурвалж: Washington Post

#Байгалийн хийн хоолой, #УКраин, #Хойд урсгал, #Роман Червинский,