Аравдугаар сарын сүүлчээс хойш Исландын баруун өмнөд хэсэгт Фаградальфьял галт уулын эргэн тойронд 20 мянга гаруй чичиргээ бүртгэгджээ.

Үүний дараа бямба гарагт Исландын цаг уурын алба (IMO) галт уулын дэлбэрэлт үүсэх эрсдэл өндөр байгааг анхааруулснаар эрх баригчид онц байдал зарласан байна.

“IMO”-ийн мэдэгдэлд дурдсанаар өглөөнөөс хойш Рейкьянесийн хойг эсвэл түүний ойролцоо дэлбэрэлт болох магадлал нэмэгдсэн бөгөөд дэлбэрэлт ойрын хэдэн өдрийн дотор хэдийд ч эхэлж магадгүй байна.

Исландын их сургуулийн галт уул судлалын профессор Тор Тордасоны хэлснээр хойгийн доор, Гриндавикийг дайран зүүн хойд зүгт урсдаг 15 км урт магмын гол идэвхтэй хэвээр байна.“Харамсалтай нь бид удахгүй дэлбэрэлт болох тухай ярьж байна. Галт уулын дэлбэрэлт болох хамгийн магадлалтай газар нь Гринадвик хот” гэж хэвлэлд ярьжээ.

Эрх баригчид урьдчилан сэргийлэх зорилгоор баруун өмнөд хэсгийн 4,000 орчим хүн амтай Гриндавик хотод нүүлгэн шилжүүлэлт зарласан байна.

Исланд 30 орчим идэвхтэй галт уултай бөгөөд дэлхийн хамгийн идэвхтэй бүс нутгийн нэгд тооцогддог.

Хамгийн сүүлд өнгөрсөн долдугаар сард Фаградальфьялын бүсэд Литли-Хрутур дэлбэрч, жуулчдыг ихээр татсан юм.

Энэ газар 2021, 2022, 2023 онуудад дэлбэрэлт болох хүртэл найман зууны турш унтаа байдалд байсан аж.

Эх сурвалж: BBC

#Исланд, #Фаградальфьял галт уул, #Гринадвик,