Израилын тал Газын хойд хэсгийн зарим хэсэгт өдөр бүр дөрвөн цагийн турш цэргийн ажиллагаагаа зогсоохыг зөвшөөрсөн тухай Цагаан ордон пүрэв гарагт мэдэгджээ.
Хүмүүст хүмүүнлэгийн хоёр коридороор зугтах, барьцаалагдсан хүмүүсийг суллах боломжийг олгох түр зогсолт нь чухал алхам болохыг Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын төлөөлөгч Жон Кирби тэмдэглэв.
Гэсэн ч Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху уг төлөвлөгөөг албан ёсоор баталгаажуулаагүй байна.
Сэтгүүлч Нетаньяхугаас түр зогсолтын талаар асуухад “Үгүй. Хамасын алан хядагчдын эсрэг тулаан үргэлжилсээр байна. Гэхдээ тодорхой газруудад нэг, хоёр цаг орчим галаа зогсоож байгаа бөгөөд бид байлдааны бүсээс энгийн иргэдийг аюулгүйгээр гаргаж байгаа” гэж хариулжээ.
Мөн байлдааны ажиллагаа намжсан тухай мэдээлэл Газын хойд хэсгээс ирээгүй байна. Израилын цэргүүд Газа хотыг бүслэн, хотын төв рүү урагшилсаар байгаа ба талууд гудамжны ширүүн тулалдаанд нөгөө талдаа учруулсан их хэмжээний хохирлын талаар мэдээлжээ.
Үүний зэрэгцээ, пүрэв гарагт хилийн шугамын ойролцоо хурцадмал байдал нэмэгдэв. Ливаны исламист “Хезболла” бүлэглэл Израилын хилийг давуулан пуужин харваж, Израилын арми их бууны галаар хариу өгсөн байна.
Пүрэв гарагт нисгэгчгүй онгоц Израилын өмнөд хэсэгт орших Эйлат хотын иргэний зориулалттай барилгыг мөргөж, бага хэмжээний хохирол учруулжээ. Мөн Йемений Хути хөдөлгөөн Улаан тэнгисийн боомт хот руу баллистик пуужин харваснаа мэдэгдэв.
Аравдугаар сарын 7-нд Хамас бүлэглэл Израилын өмнөд хэсэгт гэнэтийн дайралт хийснээр 1,400 орчим хүний аминд хүрч, 240 орчим хүнийг барьцаалсан. Израилын арми хариуд нь Газын зурвасыг бөмбөгдөж, хуурай газрын цэргийн ажиллагаа явуулснаар 10,812 хүний аминд хүрээд байна.
Гэвч Газын зурваст амиа алдагсдын тоо дурдсанаас ч өндөр байж магадгүйг АНУ-ын Ойрх Дорнодын асуудал эрхэлсэн тэргүүн дипломатч Барбара Лиф лхагва гарагт анхааруулжээ.
Эх сурвалж: Reuters

#Израил Хамасын мөргөлдөөн, #түр зогсолт, #хүмүүнлэгийн коридор,