СХД-ээс олдсон эртний амьтны яс
Эрүүгийн цагдаагийн албанаас археологийн үнэт олдвор байж болзошгүй амьтны ясыг худалдан борлуулах зорилгоор хадгалсан байж болзошгүй үйлдлийг илрүүлжээ.
Мөрдөн шалгах ажиллагаагаар иргэн “Г” нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зоорь ухаж байгаад 40 см орчим урт амьтны чөмөгний хэлбэртэй яс байж болзошгүй зүйлийг олж, эрх бүхий байгууллагад бүртгүүлэлгүй, хадгалж байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон.
Савагт хирс /одоогоос 40 мянган жилийн өмнө амьдарч байсан эртний хөхтөн амьтан/
Олдсон эд мөрийн баримтад Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнд шинжээч томилж, шинжилгээ хийлгэхэд “Дөрөвдөгчийн галавын мөстлөгийн үе буюу одоогоос 40 мянган жилийн өмнө амьдарч байсан эртний хөхтөн амьтны нэг болох Савагт хирс (Coelodonta antiquitatis)-ний шилбэний яс буюу соёлын биет өв болох нь тогтоогдоод байна.
Савагт хирсний араг ясны бүтэц
Иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг, мэдээлэл дутмагаас шалтгаалж, олдворыг эвдэх, гэмтээх, устгах, завших, үрэгдүүлэх, бусдад худалдаалах зэргээр Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгт холбогдох байдал цөөнгүй бүртгэгдэж байна. Энэ талаарх эрх зүйн зохицуулалт:
Соёлын өвийг хамгаалах тухай хууль:
30.1.Түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий үнэт зүйл оршин байгаа нутаг дэвсгэр, газрын хэвлий нь төрийн хамгаалалтад байх бөгөөд аливаа олдвор нь төрийн өмч мөн.
30.4 дэх хэсэгт зааснаар “Олдворыг илрүүлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор тухайн сум, дүүргийн бүртгэл, мэдээллийн санд заавал бүртгүүлнэ” гэж тус тус заасан.
23.1.Соёлын өвийг нээж, илрүүлсэн байгууллага, иргэн тухайн нутаг дэвсгэрийн бүртгэл, мэдээллийн санд 15 хоногийн дотор мэдэгдэж, анхан шатны бүртгэл хийлгэнэ.
40.1.Соёлын өвийг сурвалжлан олсон, нээлт хийсэн, соёлын өвийн сан хөмрөгийг баяжуулах, авран хамгаалах, түүнийг олон нийтэд сурталчлан таниулах, сэргээн уламжлуулах, сэргээн засварлахад идэвх санаачилгатай ажилласан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг төрөөс урамшуулна.
40.2.Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, захиргааны зөрчлийг илрүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэнийг төрөөс алдаршуулж, урамшуулна.
40.3.Энэ хуульд заасан шаардлагыг зөрчсөн этгээдийг илрүүлсэн, соёлын өвийг хуулбарласан, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулсан тухай мэдээлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, улсын байцаагч, гэрээт харуулд борлуулалтын орлогын 15 хувийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга олгоно.
Эрүүгийн хуулийн 25 дугаар бүлэг. “Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг”
25.1 дүгээр зүйл.Түүх, соёлын дурсгалт зүйлийг эвдэх, гэмтээх, устгах
25.2 дугаар зүйл.Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг эвдэх, гэмтээх, устгах
25.3 дугаар зүйл.Соёлын биет өвийг завших, үрэгдүүлэх
25.4 дүгээр зүйл. Хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийх
25.5 дугаар зүйл. Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах
25.6 дугаар зүйл. Түүх, соёлын дурсгалт зүйлийг тогтоосон хугацаанд хилээр оруулж ирэхгүй байх
25.7 дугаар зүйл. Эрдэнэсийн сангийн үндсэн санг хууль бусаар зарцуулах.

#соёлын өв, #Цагдаагийн ерөнхий газар, #савагт хирс,