Пүрэв гарагт Израилын цэргүүд Газын зурвасын гол хот болох Газа хотыг бүсэлжээ. Гэсэн ч Палестины зэвсэгт бүлэглэл газар доорх хонгилыг ашиглан эсэргүүцэл үзүүлсээр байгаа аж.

Газын зурвасын хойд хэсэгт орших тус хот нь Израилын дайралтын голомт болоод байгаа.

Ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Бид тулалдааны оргил үед байна. Бид гайхалтай амжилтад хүрч, Газа хотын захыг давлаа. Бид урагшилж байна” гэж пүрэв гарагт мэдэгджээ. Тэрээр өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Израилын зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгч контр-адмирал Даниел Хагари сэтгүүлчдэд “Хамас террорист байгууллагын гол цэг болсон Газа хотыг цэргүүд бүсэлсэнгэж мэдэгдэв.

Харин Израилын цэргийн инженерүүдийн дарга, бригадын генерал Иддо Мизрахи цэргүүд нь мина болон урхитай тулгарч байгаа талаар ярьсан байна.

Тэрээр Хамас суралцаж, өөрийгөө маш сайн бэлдсэн” гэж хэлжээ.

Хамасын зэвсэгт жигүүрийн хэвлэлийн төлөөлөгч Абу Убайда пүрэв гарагт телевизээр хийсэн мэдэгдэлдээ “Танай цэргүүд хар ууттай буцах болногэж хэлээд, Газад амь үрэгдсэн израил цэргийн тоо албан ёсоор зарласнаас хамаагүй их байгааг хэлсэн байна.

Өнгөрсөн баасан гарагт хуурай замын ажиллагааг өргөжүүлснээс хойш Израил 18 цэргээ алдаж, олон арван дайчдыг устгасан гэж мэдэгдээд байгаа юм.

Хамас ба холбоотон Исламын жихадын дайчид Израилын бүслэлтийг эсэргүүцэхдээ газар доорх хонгилыг ашиглаж байгааг бүс нутгийн оршин суугчид хэлж байна.

Хамас бүлэглэлийн нэг цэрэг газар доороос гарч ирээд, танк дээр тэсрэх төхөөрөмж байрлуулаад буцаад хонгил руу гүйж буй бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгджээ. Удалгүй танк руу пуужин харваж, дэлбэрэлт болох болно.

Аравдугаар сарын 7-нд Хамасын дайчид Израил руу дайрч, 1,400 хүний аминд хүрч, 240 гаруй хүнийг барьцаалсан билээ.

Үүний хариуд Израил тус бүлэглэлийг устгахаа амласан бөгөөд одоогоор 2.3 сая хүн амтай Палестины жижиг анклавт 9,061 хүн амь үрэгдээд байна.

Эх сурвалж: Reuters

#Израил Хамасын мөргөлдөөн, #Израилын дайралт, #Газа хот,