Хойд Солонгос Испани, Хонконг болон Африкийн олон улс дахь 10 гаруй Элчин сайдын яамаа хааж байгааг хэвлэлүүд мэдээлжээ. Энэ нь Пхеньяны дэлхий даяарх төлөөлөгчийн газруудын бараг 25%-тай тэнцэх юм.
Даваа гарагт Хойд Солонгосын төрийн “KCNA” агентлаг тус улсын элчин сайд нар өнгөрсөн долоо хоногт Ангол, Угандагийн удирдагчидтай салах ёс гүйцэтгэсэн гэж мэдээлсэн бол Африкийн хоёр орны орон нутгийн хэвлэлүүд тэнд байрлах Умардын элчин сайдын яамд хаагдаж байгаа тухай мэдээлжээ.
Ангол, Уганда хоёр нь 1970-аад оны үед Хойд Солонгостой найрсаг харилцаа тогтоож, түүнээс хойш цэрэг армийн салбарт хамтран ажиллаж, гадаад валютын ховор эх үүсвэрээр хангасаар ирсэн.
Элчин сайдын яамдаа хаасан нь тус улсын дипломат харилцаа, хүмүүнлэгийн ажил, түүнчлэн хууль бусаар орлого олох чадвар зэрэгт нөлөөлөх, “арван жилийн хугацаанд хийгдэж буй тус улсын гадаад бодлогын хамгийн том өөрчлөлтүүдийн нэг” болж байна гэж Хойд Солонгосын асуудлаарх “NK Pro” вэбсайтыг үндэслэгч Чад О'Кэррол бичжээ.
Лхагва гарагийн нийтлэлдээ тэрээр мөн олон улсын хориг арга хэмжээ, Пхеньян дэлхий дахинаас өөрийгөө тусгаарлах хандлага, Хойд Солонгосын эдийн засаг суларч байгаа зэргээс шалтгаалан арав гаруй төлөөлөгчийн газар нь хаагдаж магадгүй байгааг дурдсан байна.
Хоёр Солонгосын харилцааг зохицуулдаг Өмнөд Солонгосын Нэгдлийн яам мөн Пхеньяны цөмийн болон пуужингийн хөтөлбөрийн санхүүжилтийг хязгаарлахад чиглэсэн олон улсын хориг арга хэмжээ үр дүнгээ өгч байгаа нь энэ үйл явдлаар харагдаж байна гэж дүгнэв.
“Олон улсын хамтын нийгэмлэг хориг арга хэмжээгээ чангатгасны улмаас гадаад валют олох бизнес нь зогсонги байдалд орсноор элчин сайдын яамдаа цаашид ажиллуулахад хүндрэлтэй болсон. Уламжлалт найрсаг орнуудтай дипломат харилцаагаа хамгийн бага түвшинд ч үргэлжлүүлэхэд хүндрэлтэй байгаа нь Хойд Солонгосын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаагийн шинж тэмдэг байж магадгүй” гэж яамны мэдэгдэлд дурджээ.
Умард нь дэлхийн 159 оронтой албан ёсны харилцаатай ч Ангол, Угандагаас гарах хүртлээ хилийн чанадад 53 дипломат төлөөлөгчийн газар, түүний дотор гурван консулын газар, гурван төлөөлөгчийн газартай байв.
Тус улсын Испани дахь Элчин сайд яам мөн хаагдаж, Итали дахь төлөөлөгчийн газар нь хөрш улс дахь асуудлыг зохицуулахаар болж байгааг Өмнөд Солонгосын “Yonhap” агентлаг мэдээлжээ.
Эх сурвалж: Reuters

#пхеньян, #Хойд солонгос, #элчин сайдын яам,