Йемений Хути 1,600 гаруй километрийн зайд өрнөж буй Израил болон Хамас бүлэглэлийн хоорондох дайнд оролцож байгаагаа зарлаж, мягмар гарагт Израил руу нисгэгчгүй онгоцоор халдаж, пуужин харваснаа мэдэгдсэн байна.
Аравдугаар сарын 7-нд Хамас Израил руу дайрснаас хойш Ираны дэмжлэгтэй Хути босогчид Палестинчуудыг дэмжиж ирсэн бол ийнхүү Саудын Араб тэргүүтэй эвсэлтэй найман жилийн турш хийсэн дайнд шинэ фронтыг нээлээ.
Хутигийн армийн хэвлэлийн төлөөлөгч Яхья Сари тус бүлэглэл Израилын зүг "олон тооны" баллистик пуужин, нисгэгчгүй онгоц харвасан бөгөөд "Палестинчуудыг ялалтад хүргэхийн тулд" ийм халдлага дахин гарах болно гэж телевизээр хийсэн мэдэгдэлдээ анхааруулсан байна.
Мягмар гарагийн халдлага нь мөргөлдөөн эхэлснээс хойш Израилын эсрэг хийсэн Хути босогчдын гурав дахь халдлага болохыг Сари мэдэгджээ. Тэрээр үүгээрээ аравдугаар сарын 28-нд Египетэд болсон дэлбэрэлтийг тус бүлэглэл зохион байгуулсан гэх Израилын мэдэгдлийг хүлээн зөвшөөрсөн байна.
Израилын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Цачи Ханегби Хутигийн халдлагыг тэвчихийн аргагүй гэж тодорхойлсон ч ямар хариу авах талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзав.
Хути бол Израил, АНУ-ыг эсэргүүцдэг “Эсэргүүцлийн тэнхлэг” хөдөлгөөний томоохон хэсэг бөгөөд тус хөдөлгөөн аравдугаар сарын 7-оос хойш бүс нутаг даяар халдлага үйлдэж байгаа.
Хутигийн хэвлэлийн төлөөлөгч Сари Ойрх Дорнод дахь тогтворгүй байдалд Израилыг буруутгаад, “Израилын түрэмгийлэл зогсох хүртэл” халдлага үйлдсээр байх болно гэж анхааруулжээ.
Израил руу хийсэн Хутигийн халдлага Саудын Арабын бухимдлыг төрүүлж, мөргөлдөөн даамжрах эрсдэлийг улам нэмэгдүүлэв.
Энэ үеэр, Ираны дэмжлэгтэй Иракийн зэвсэгт бүлэглэл Ирак, Сири дэх АНУ-ын цэргүүдийн онилсоор байгаа бол Ливаны Хезболла бүлэглэл Ливан-Израилын хил дээр Израилын цэргүүдтэй гал солилцож байна.
Эх сурвалж: Reuters

#Йемен, #Израил Хамасын мөргөлдөөн, #Хути,