Ням гарагт Дагестаны Махачкала хотын нисэх онгоцны буудалд Израилын онгоц газардсаны дараа Палестиныг дэмжигчид бослого гаргасан. Олон зуун хүн Палестины далбааг намируулж, антисемит уриаг хэлж байв.

Аюулгүй байдлын хүчин эцэст нь байдлыг хяналтдаа авч, 60 гаруй хүнийг баривчилсан гэж орон нутгийн эрх баригчид мэдэгдсэн.

Оросын бүрэлдэхүүнд багтдаг Дагестан улсын хүн амын дийлэнх нь лалын шашинтай бөгөөд болсон явдлыг Газын зурваст болж буй мөргөлдөөнтэй холбоотой гэж таамаглаж байгаа.

Тэгвэл Оросын Ерөнхийлөгч Владимир Путин болсон явдлыг Орост эмх замбараагүй байдал дэгдээх оролдлогын нэг хэсэг гэж даваа гарагт мэдэгдсэн байна.

“Өнгөрсөн шөнө Махачкалад болсон үйл явдлыг Украин болон барууны тусгай албаны агентууд олон нийтийн сүлжээгээр дамжуулан өдөөсөн” гэж Путин Оросын Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр хэлжээ.

Ийм эмх замбараагүй байдлыг хэн зохион байгуулж, энэ нь хэнд ашигтай байх вэ гэдэг нь миний бодлоор аль хэдийн тодорхой болсон. Дэлхийн тогтворгүй байдлаас гол ашиг хүртэгчид нь АНУ-ын одоогийн эрх баригч элитүүд болон тэдний дагуулууд юм” гэж цааш нь хэлсэн байна.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мөн сэтгүүлчдэд хандан “Газын зурваст болж буй аймшигт үйл явдал буюу хүмүүс, хүүхэд, настай хүмүүсийн үхэж буйг харуулсан телевизийн бичлэгийн ард дайснууд нөхцөл байдлыг ашиглаж, өдөөн хатгах нь маш амархан” гэж мэдэгджээ.

Дагестаны захирагч Сергей Меликов үймээн самууныг “Украины нутаг дэвсгэрээс урвагчид” өдөөсөн гэж “Telegram” дахь “Morning Dagestan” сувгаар мэдэгдэв.

Энэ нь тус бүс нутагт Оросын хяналтыг эсэргүүцдэг исламист суваг бөгөөд 2016 онд Украин руу дүрвэн, иргэншил авсан Оросын парламентын гишүүн асан Илья Пономаревтай холбоотой гэж үздэг.

Ням гарагт тус суваг Тель-Авиваас Махачкалад ирсэн нислэгийн талаар мэдээлж, дагагчдадаа нисэх онгоцны буудалд очиж “санаанд оромгүй зочидтой уулзахыг” уриалсан аж.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирбигээс Оросын мэдэгдлийн талаар асуухад “Оросын сонгодог тайлбар” гэж хариулсан байна.

Улс оронд нь ямар нэгэн зүйл муудвал өөр хэн нэгнийг буруутгадаг.

Цааш нь “Барууныхан үүнд ямар ч хамаагүй. Энэ бол зүгээр л үзэн ядалт, хэт их сүсэг бишрэл, айдасгэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC

#Владимир Путин, #Дагестан, #Махачкала хотын нисэх онгоцны буудал,

Эх оронч 202.21.107.8
2023-10-31
Путин үхсэн нь үнэн болсон. Үхсэн хүн ингэж юм ярихгүй. Амьд болох гэж ийнхүү сэвж байгааг ойлгох хэрэгтэй.
Хариулах