“Forbes” сэтгүүл сагсан бөмбөгийн од асан Мэжик Жонсоныг тэрбумтан болсныг зарлажээ. Тодруулбал, бизнес сэтгүүл түүний хөрөнгийг ойролцоогоор 1.2 тэрбум гэж үнэлсэн байна.

Жонсоноос гадна “NBA”-ийн тоглогчид болох Майкл Жордан, Леброн Жэймс, гольфчин Тайгер Вудс нарын цөөн хэдэн тамирчин тэрбумтнуудын жагсаалтад багтдаг.

Өдгөө 64 настай тэрээр 1996 онд зодог тайлахаасаа өмнө “NBA”-ийн түүхэн дэх хамгийн гайхалтай карьеруудын нэгийг бүтээсэн ч ихэнх хөрөнгөө спорт бус, өөр салбараас босгосон байна.

“Forbes”-ын мэдээлснээр Жонсон нь “NBA”-ийн карьераасаа 40 сая ам.долларын ашиг олж байжээ.

Жонсон “MLB”-ийн “Los Angeles Dodgers” зэрэг Лос Анжелес хотод төвтэй гурван спортын багт хувьцаа эзэмшдэг.

Спортоос гадна “Starbucks”, “Burger King”, “24 Hour Fitness” болон өөр олон компанид хөрөнгө оруулалт хийж байсан ч амь даатгалын “EquiTrust” компанид эзэмшиж буй хувьцаа нь түүний хөрөнгийн ихэнх хувийг эзэлж байгааг “Forbes” тэмдэглэжээ.

Жонсон 1970-аад онд “NBA”-д орж байхдаа “Nike”-ийн хувьцаанаас татгалзаагүй бол эрт тэрбумтан болох байсан гэж “Forbes” дүгнэсэн байна. Тухайн үед тэрээр жилд 100 мянган ам.доллар санал болгосон “Converse”-тэй гэрээ байгуулсан юм.

Тэрээр энэ талаар “Манай гэр бүл мөнгөтэй байгаагүй. Мөнгөгүй байсан учраас би тэр үед хувьцаа гэж юу байдгийг ч мэддэггүй байсан. Тиймээс би хувьцаанаас татгалзсан юм. Төсөөлж байна уу? Тэр хувьцаа 45 жилийн дараа 5 тэрбум долларын үнэд хүрэх байж шүү дээ” гэж энэ оны эхээр “All The Smoke” подкастад ярьсан байна.

Эх сурвалж: BBC

#Тэрбумтан, #Мэжик Жонсон, #NBA тамирчин, #Forbes сэтгүүл,