Ням гарагт Махачкала дахь Оросын Дагестаны нисэх онгоцны буудалд Израилын онгоц газардсаны дараа Израилыг эсэргүүцсэн олон зуун жагсагч дайран оржээ. Дараа нь Оросын аюулгүй байдлын албаныхан ирж нисэх буудлыг хааж, жагсагчдыг хөөн гаргаж, нөхцөл байдлыг хяналтдаа авсан байна.

20 орчим хүн шархадсаны дотор хоёр хүний биеийн байдал хүнд байгаа гэж орон нутгийн эрүүл мэндийн алба мэдэгдэв. Махачкала бол хойд Кавказ дахь голдуу лалын шашинтнууд амьдардаг бүс нутаг юм.

Оросын агаарын тээврийн “Росавиациа”-ийн хамгаалалтын албаны мэдэгдсэнээр Москвагийн цагаар 22:20 цагт жагсагчдыг онгоцны буудлаас гаргаж дууссан байна. Онгоцны зорчигчид аюулгүй байгаа талаар мэдэгдэлдээ дурджээ.

Өнгөрсөн өдрүүдэд Оросын Бүгд Найрамдах Кабардино-Балкари улсын нийслэл Нальчик хотод баригдаж буй еврейчүүдийн төвд мөн гал гарсан тухай орон нутгийн онцгой байдлын алба мэдэгдсэн байна.

Нөхцөл байдлын улмаас “Росавиациа” нисэх онгоцны буудлыг арваннэгдүгээр сарын 6-ыг хүртэл хаахаа мэдэгджээ. Оросын Мөрдөн байцаах хороо энэ үйл явдалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Болсон явдлын дараа Израилын талаас Оросын эрх баригчдад өөрсдийн харьяанд байгаа израилчууд болон еврейчүүдийг хамгаалахыг уриалав.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский Дагестанд мөн болсон үйл явдалд маш их цочирдсоноо мэдэгдээд, үүнд Оросыг буруушаасан байна.

Зеленьский “Энэ бол зөвхөн Махачкалад болж буй хэрэг биш, харин Оросын төрийн телевиз, шинжээчид болон эрх баригчид бусад улс үндэстнийг үзэн ядах үзэн ядах соёлыг түгээж байгаагийн илрэл” гэж хэлжээ.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан бичлэгт харуулснаар зарим жагсагч онгоц руу ойртохыг оролдсон боловч зорчигчид онгоцонд аюулгүй үлдсэн байна.

Онгоцны сүүл дээрх таних дугаараар тухайн онгоц нь Израилаас ирсэн болохыг тогтоосон гэж “FlightRadar24” мэдээлжээ.

Эх сурвалж: Reuters

#Дагестан, #Израилын эсрэг жагсаал, #Палестиныг дэмжигч, #Махачкала,