Өнгөрсөн шөнө Израилын хуурай замын цэргүүд Газын зурвасын хойд хэсэгт ажиллагаа явуулж, Хамасын хэд хэдэн объект руу довтолжээ.
Газын зурвасыг удирдаж буй Ираны дэмжлэгтэй Хамас бүлэглэлийн дайчид Израилын өмнөд хэсэгт халдан довтолсноос хойш Израилын арми тус анклавыг бүхэлд нь бүсэлж, бараг гурван долоо хоногийн турш агаараас бөмбөгдөж байгаа.
Израилын эрх баригчид энэ хугацаанд тус бүс нутагт хуурай замын цэргийн ажиллагаа явуулахаа хэд хэдэн удаа анхааруулж байсан бол өчигдөр шөнө Хамасын эсрэг дайн эхэлснээс хойших хамгийн том дайралтаа хийсэн байна.
Израилын арми энэ тухайгаа өнөөдөр радиогоор мэдэгдсэн бөгөөд дараа нь хуягт машинууд Израилын хилийн өндөр бэхлэгдсэн саадыг давж, барилгуудыг дэлбэлж буй дүрс бичлэгийг “X” платформ дээр нийтэлжээ.
“Танк болон явган цэргүүд террористуудын олон үүр, дэд бүтэц, танк эсэргүүцэгч пуужин хөөргөх цэгүүдэд цохилт өгсөн” гэж тайлбарт нь бичсэн байна.
Мөн энэ нь “байлдааны дараагийн үе шатанд бэлтгэх зорилготой” алхам болохыг тэмдэглэжээ.
Лхагва гарагийн орой мөн Израилын Ерөнхий сайд Бенжмин Нетаньяху телевизээр “хуурай газрын халдлагад бэлтгэж” байгаагаа мэдэгдсэн бөгөөд хэд хэдэн халдлага болж магадгүй гэж сануулсан байна.
Эх сурвалж: Reuters

#Израилын зэвсэгт хүчин, #Израил Хамасын мөргөлдөөн, #хуурай замын цэргийн ажиллагаа,