Лхагва гарагт Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган Палестины Хамас бүлэглэлийг террорист байгууллага биш, харин Палестины газар нутгийг хамгаалахын төлөө тэмцэж буй чөлөөлөх бүлэг гэж мэдэгджээ.
НАТО-ийн гишүүн Турк улс аравдугаар сарын 7-ны өдөр Израилын өмнөд нутагт Хамас бүлэглэлийн хийсэн дайралтыг буруушаасан ч Израилын цэргүүдийг хариу арга хэмжээ авахдаа тэвчээртэй байхыг уриалав. Мөн Газын зурвасыг бөмбөгдөж буй Израилыг хатуу шүүмжилсэн байна.
Тэрээр эрх баригч АК намын хууль тогтоогчдод хандан “Хамас бол террорист байгууллага биш, харин чөлөөлөх бүлэглэл, газар нутаг, ард түмнээ хамгаалахын төлөө тэмцэж буй ‘мужахидууд’” гэж хэлжээ.
НАТО-ийн холбоотон орнууд болон Европын холбооноос ялгаатай нь Турк улс Хамас бүлэглэлийг террорист байгууллага гэж үздэггүйгээс гадна тус бүлэглэлийн гишүүдийг нутаг дэвсгэртээ байрлахыг зөвшөөрдөг. Мөн олон арван жил үргэлжилсэн Израил-Палестины мөргөлдөөнийг хоёр улсын шийдлээр шийдвэрлэхийг Анкара дэмжиж ирсэн.
Эрдоган мөн Израилд дэмжлэг үзүүлж буй барууны гүрнүүдийг шүүмжлээд, нэн даруй гал зогсоож, хүмүүнлэгийн тусламжийг Газа руу саадгүй нэвтрүүлэх, хүчирхийллийг зогсоохын тулд лалын шашинт орнуудыг хамтран ажиллахыг уриалжээ.
Эрдоганы Хамасын талаарх тайлбарыг Израил няцаасан бөгөөд Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лиор Хайат тус бүлэглэлийг "жигшүүрт террорист байгууллага" гэж нэрлэсэн байна.
Эрдоганы хэлсэн үгийг мөн Италийн Шадар сайд Маттео Сальвини шүүмжлээд, Гадаад хэргийн сайдаа Анкарад албан ёсоор эсэргүүцлээ илэрхийлэхийг уриалсан байна.
Хамасын талаар Эрдоганы хэлсэн үгтэй холбоотойгоор лхагва гарагт Истанбулын хувьцааны ханш долоон хувиар унажээ.
Олон жилийн хурцадмал байдлын дараа Турк улс Израилтай харилцаагаа сэргээж, эрчим хүчний салбарт хамтран ажиллахаар төлөвлөж байсан бол Газын мөргөлдөөний дараа Турк хүчин чармайлтаа түр зогсоож, Эрдоган Израилд хийхээр төлөвлөж байсан айлчлалаа цуцалсан байна.
Эрдоган өнгөрсөн сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай уулзсан тухайгаа дурдаад “Би Нетаньяху хэмээх энэ хүний гарыг амьдралдаа нэг удаа барьж байсан. Хэрэв тэр сайн санаатай хэвээр байсан бол бидний харилцаа өөр байх байсан, гэхдээ харамсалтай нь тэд бидний сайхан сэтгэлийг ашигласан учраас тийм зүйл болохгүй” гэж хэлжээ.
Эх сурвалж: Reuters

#Израил, #Режеп Таийп Эрдоган, #турк, #Хамас,