АНУ-ын арми өнгөрсөн долдугаар сард Хойд Солонгосын хилийг давж зугтсан Травис Кингийг оргон зайлсан, бусад цэргүүдийн биед халдсан, хүүхдийг садар самуунд уруу татсан гэх зэрэг Цэргийн шударга ёсны дүрэмд заасан найман төрлийн хэрэгт буруутгаж байгааг “Reuters” агентлаг мэдээлжээ.

Кингийн ээж Клаудин Гейтс гэр бүлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэл хийсэн байна.

“Миний өсгөж хүмүүжүүлсэн, цэргийн сургалтын хуаранд хүргэж өгсөн, томилогдохоосоо өмнө хамт амралтаа өнгөрүүлдэг байсан тэр хүн архи уудаггүй байсан. Эх хүн хүүгээ мэддэг. Алба хааж байх үед нь хүүд минь ямар нэгэн зүйл тохиолдсон гэдэгт би итгэлтэй байна. Арми Хамфрис Кэмпд болсон явдлыг мөрдөн шалгахаа амласан. Би үр дүнг нь хүлээж байна” гэж мэдэгдэлд өгүүлжээ.

Өмнө нь АНУ-ын арми Кингд сахилгын шийтгэл оногдуулах эсэх талаарх асуултад хэдэн долоо хоногийн турш хариулахаас татгалзаж, Хойд Солонгост хоёр сар хоригдсон цэрэгт зохих ёсоор анхаарал халамж тавих нь нэн тэргүүний зорилт гэж мэдэгдэж байв.

Шведийн засгийн газрын оролцоотойгоор олон долоо хоног үргэлжилсэн хэлэлцээрийн үр дүнд есдүгээр сард Хойд Солонгос Кингийг суллаж, Хятадын хил дээр авчирч, АНУ-ын Элчин сайдад хүлээлгэн өгсөн юм. 

Кингийг есдүгээр сарын 28-ны өдөр Техас дахь цэргийн эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэнд түүнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг нь шалгасан байна.

Кингийг хэрхэн эмчилсэн талаар мэдээлэл одоогоор хомс байгаа ба долдугаар сарын 19-нд Хойд Солонгос руу зугтсан шалтгаанаа тэрээр олон нийтэд тайлбарлаагүй байгаа.

Эх сурвалж: Reuters

#Травис Кинг, #АНУ-ын цэрэг,