Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн хорооны 74 дүгээр чуулганы үеэр Бүсийн захирлыг сонгох сонгуулийг аравдугаар сарын 17-нд зохион байгууллаа. Бүсийн захирлын албан тушаалд БНХАУ, БНСВУ, Филиппин Улс, Соломоны Арлууд болон Тонгагийн Хаант улсаас нийт таван эрхэм нэр дэвшсэн. Нэр дэвшигчид өөрсдийн мөрийн хөтөлбөрийг танилцуулж, гишүүн улс орнуудаас ирсэн төлөөлөгчдийн асуултад хариуллаа.
Сонгуулийн үйл ажиллагаа бүтэн өдрийн турш үргэлжилж, санал хураалтын нэгдсэн дүнгээр Тонгагийн Хаант Улсын Эрүүл мэндийн сайд Др.Саиа Ма’у Пиукала Бүсийн захирлын сонгуульд ялалт байгууллаа. Сонгуульд олонхийн санал авсан ялагчийг Номхон далайн баруун бүсийн хорооноос ДЭМБ-ын Гүйцэтгэх зөвлөлийн ээлжит хуралдаанд танилцуулж, нэр дэвшүүлэх ба улмаар Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд баталснаар ДЭМБ-ын Ерөнхий захирал томилдог. Шинээр томилогдох Бүсийн захирал 2024 оны хоёрдугаар сарын 1-нээс үүрэгт ажилдаа орох юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн хорооны 74 дүгээр чуулганы гуравдахь өдрийн нэгдсэн хуралдаанаар ДЭМБ-ын Номхон далайн баруун бүс болон Зүүн Өмнөд Азийн бүсийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын стратегийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яамны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа оролцож, Шинэ болон сэргэж буй халдвар, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын Ази, Номхон далайн стратегийн өнгөрсөн 20 шахам жилийн хэрэгжилт, Олон улсын эрүүл мэндийн дүрэм (2005)-ийн үндсэн чадавхыг бий болгож бэхжүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн арга хэмжээг танилцуулж, шинээр батлагдах стратегийн баримт бичгийн хэрэгжилтийг хангахад Бүсийн төвөөс гишүүн улс орнуудад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
Энэ өдөр төлөөлөгчид ДЭМБ-ын Төв штабын Хүний нөөцийн хөгжлийн газрын захирал Др.Жим Кампбелл болон Номхон далайн баруун бүсийн төвийн хүний нөөцийн асуудал хариуцсан холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төгсдэлгэр Монгол Улсын эрүүл мэндийн салбар дахь хүний нөөц, ажиллах хүчний талаар мэдээлэл өгч, Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, ДЭМБ-аас тодорхой чиглэлээр мэргэжил арга зүйн дэмжлэг авах талаар ярилцаж тохиролцлоо.