Газын зурвас дахь эмнэлэгт болсон дэлбэрэлтэд олон зуун палестин хүн амь үрэгдсэний дараа лхагва гарагт Ойрх Дорнодын эргэн тойронд Израилын эсрэг жагсаал өрнөжээ.

Мягмар гарагт Газа хотын Аль-Ахли аль-Араби эмнэлэгт болсон дэлбэрэлтийг эсэргүүцсэн жагсаалын үеэр Израилын цэргүүд Баруун эрэг дэх Рамалла хотын ойролцоо хоёр палестин өсвөр насны хүүхдийг буудан хөнөөсөн гэж Палестины албаныхан мэдэгдэв.

Ливаны Бейрут хотын хойд хэсэгт АНУ-ын ЭСЯ-ны ойролцоох эсэргүүцлийн жагсаал хүчирхийлэл болж хувирах үед аюулгүй байдлын хүчнийхэн жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий, ус шүршигч ашиглаж байгааг Ливаны “Аль-Жадид” телевизээр гаргасан байна.

Хамасыг дэмжигч, Израилын өстөн дайсан Иран даяар төрийн дэмжлэгтэй жагсаал өрнөж, жагсагчид “Америкийг устга”, “Израилыг сөнөө” гэсэн бичиг барьсан байжээ.

Иракт Ираны дэмжлэгтэй шийтийн зэвсэгт бүлэглэлийн 300 орчим дэмжигч АНУ-ын Элчин сайдын яам болон бусад гадаад төлөөлөгчийн газрууд байрладаг хамгаалалттай ногоон бүс рүү хүргэдэг гүүрний ойролцоо жагсаал зохион байгуулсан байна.

Иорданы нийслэл Амманд цагдаа нар Израилын Элчин сайдын яамыг чиглэн явж байсан олон мянган эсэргүүцэгчийг зогсоожээ. Элчин сайдын яамны ойролцоох эд хөрөнгийг шатаасан жагсагчидтай мөргөлдсөний улмаас хэд хэдэн цагдаа бэртэж гэмтсэн байна.

Тунист жагсагчид Израил, Америкийн төрийн далбааг шатааж, Израилыг ямар ч болзолгүйгээр дэмжиж байгаа АНУ, Францын элчин сайдуудыг хөөн гаргахыг шаарджээ.

Турк, Йемен зэрэг улсад мөн Израилын эсрэг жагсаал болсон байна. Туркийн Истанбул дахь Израилын консулын газрын байр руу орохыг оролдсон олон мянган жагсагчдыг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч, ус шүршигч ашиглажээ. Энэ үеэр таван хүн саатуулагдсан байна.

Лалын ертөнц болон Ойрх Дорнодоос гадна Энх тайвны төлөөх еврейн дуу хоолой бүлгийн 200 орчим жагсагч Вашингтонд Төлөөлөгчдийн танхим болон Сенатын барилга дотор жагсаж, Байдены засаг захиргаа болон Конгресст хандан гал зогсоохыг уриалсан байна.

АНУ-ын Капитолын цагдаа нар тарах тушаалыг биелүүлэхээс татгалзсан жагсагчдыг баривчилсан гэж мэдэгдэв. Өөр 500 орчим жагсагч Тусгаар тогтнолын өргөн чөлөөний ойролцоох замыг хаажээ.

Түүнчлэн Израил-Хамас-ын мөргөлдөөн, Исламын улс (IS) зэрэг бусад исламист бүлэглэлийн халдлагатай холбоотой аюулгүй байдлын асуудал Европын ихэнх хэсэгт нэмэгдсээр байна.

Палестины эрх баригчид мягмар гарагт Газын зурвасын хойд хэсэгт болсон дэлбэрэлтэд Израилын зэвсэгт хүчнийг буруутгаж байгаа бол Израилын тал Палестины “Исламын жихад” зэвсэгт бүлэглэлийн пуужингаас болж дэлбэрэлт болсон гэж мэдэгдээд байгаа.

Эх сурвалж: Reuters

#ойрх дорнод, #Израилын эсрэг жагсаал,