Лхагва гарагт Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Хятадын нийслэлд болж буй Нэг бүс, нэг зам” чуулга уулзалтын нээлтийн ёслолын үеэр үг хэлсэн байна.

Энэ үеэр Путин Ши Жиньпиний гадаад бодлогын тэргүүлэх санаачилгыг “илүү шударга, олон туйлт ертөнцийг бий болгох зорилготой” хэмээн сайшаажээ.

Тэрээр Орос, Хятад хоёр улсыг “соёл иргэншлийн олон талт байдал, улс орнуудын өөрийн хөгжлийн загварыг сонгох эрхийг хүндэтгэх” зэрэг “эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааны хүсэл эрмэлзэл”-ээрээ адилхан гэж хэлсэн байна.

Путинийг үг хэлэхээс өмнө Ши Жиньпин “Нэг бүс, нэг зам” санаачилгын 10 жилийн ойд зориулсан арга хэмжээнд уригдан ирсэн дэлхийн 20 орны удирдагч, 100 гаруй төлөөлөгчдийн өмнө үг хэлжээ.

Ши нь Бээжингийн Ардын их хурлын ордны тансаг танхимд гадаадын зочдод хандан үг хэлэхдээ дэлхийн хөгжлийн өөр загвар бий болгох санаачилгаа “олон улсын хамтын ажиллагааны шинэ хүрээг бий болгосон” хэмээн магтсан байна.

Мөн “Дэлхий, бидний цаг үе, түүхэн ач холбогдолтой өөрчлөлтүүд урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр өрнөж байна” гэж хэлээд, “Хятад улс улам хүчирхэгжиж, шинэчлэлээр дамжуулан Хятад үндэстнийг бүх талаар хүчирхэгжүүлэхийг хичээж байна. Бидний хийж буй орчин үеийн шинэчлэл нь зөвхөн Хятад төдийгүй бүх хөгжиж буй орнуудад хамтын хүчин чармайлтаар хэрэгжиж байна” гэж хэлжээ.

Хятад улс нь ямагт нэг талын хориг арга хэмжээ, эдийн засгийн дарамт шахалт, нийлүүлэлтийн гинжин хэлхээг тасалдуулахын эсрэг байх болно гэж мэдэгдсэн байна.

Гэхдээ “Үзэл суртлын сөргөлдөөн, геополитикийн өрсөлдөөн, блокийн улс төр нь бидний сонголт биш” гэжээ.

“Бусдын хөгжлийг аюул гэж үзэх, эсвэл эдийн засгийн харилцан хамаарлыг эрсдэл гэж үзэх нь хэнд ч сайн зүйл авчрахгүй бөгөөд хөгжлийг хурдасгахгүй.”

Нээлтийн ёслолд оролцсон Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Индонезийн Жоко Видодо зэрэг дэлхийн бусад удирдагчид үг хэлж, олон талт хамтын ажиллагаатай дэлхий ертөнцийг бий болгох Ши Жиньпиний уриалгыг давтсан байна.

Арга хэмжээний дараа Ши Жиньпин, Путин хэлэлцээр хийсэн бөгөөд Ши Путинийг “Миний эртний анд” гэж нэрлээд, хоёр орны улс төрийн итгэлцэл гүнзгийрч, стратегийн нягт уялдаатай, үр дүнтэй ажиллагаа нэмэгдэж байгааг сайшаасан гэж Хятадын төрийн “CCTV” телевиз мэдээлэв.

Эх сурвалж: CNN

#Владимир Путин, #ши жиньпин, #Нэг бүс нэг зам форум,