Өмнө нь “Twitter” гэгддэг байсан “X” платформ нь туршилтаар Шинэ Зеланд болон Филиппин улсын шинэ хэрэглэгчдээс жилийн 1 ам.долларын хураамж авч эхэлжээ.
Хураамжийг төлснөөр хэрэглэгчид жиргэх, жиргээг хуваалцах, нийтлэлд лайк дарах, нийтлэлд хариу бичих зэрэг үндсэн функцүүдэд хандах эрхтэй болох гэнэ.
Төлбөр төлөхөөс татгалзсан тохиолдолд зөвхөн нийтлэл унших, видео үзэх, бүртгэл дагах боломжтой аж.
Энэ нь “спам хуудаснуудыг цөөлөх, платформыг буруугаар ашиглах явдлыг зогсоох болон ботын үйл ажиллагааг багасгах” зорилготой алхам болохыг сошиал медиа платформ мэдэгджээ.
“Зөвхөн унших эрхтэй” бүртгэл үүсгэхэд үнэ төлбөр шаардахгүй гэж “X”-ийн эзэн Илон Маск мэдэгдэж байгаа боловч шинээр хэрэглэгч болоход заавал утасны дугаараа баталгаажуулах шаардлагатай болсон байна.
Тэрбумтан Маск өнгөрсөн жил “Twitter”-ийг 44 тэрбум ам.доллароор худалдаж авсныхаа дараа олон өөрчлөлт хийсэн бөгөөд хэрэглэгчдээс хураамж авдаг болж магадгүй талаар өнгөрсөн сард анх цухуйлгаж байв.
Маскийн эзэмшилд очсоноос хойш тус компанийн орлого тогтмол буурч байгаа ба хэрэглэгчдээс төлбөр нэхэмжлэх нь санхүүгийн ашиг сонирхолд хөтлөгдсөн шийдвэр гэдэг нь тодорхой.
Гэсэн ч Маск энэ алхмыг ботуудтай тэмцэх үр дүнтэй арга гэж сурталчилсаар байгаа юм.
Өмнө нь тэрээр бот бүтээхэд “багахан пенни” зарцуулдаг ч “хэрэв хэн нэгэн нь үүний төлөө хэдэн доллар төлөх шаардлагатай болбол ботуудын зардал нэмэгдэх болно” гэж мэдэгдэж байсан.
Тус платформ нь хэдэн сарын өмнө “X Premium” хэмээх төлбөртэй үйлчилгээг нэвтрүүлсэн бөгөөд сарын 8 ам.доллар (аль улсад оршин сууж байгаагаас хамааран үнэ өөр байдаг) төлснөөр хэрэглэгчид урт нийтлэл бичих, харагдах байдлыг нэмэгдүүлэх зэрэг илүү олон функцийг ашиглах боломжтой болсон. Гэсэн ч бусад хэрэглэгчид платформыг үнэгүй ашиглах эрхтэй.
“X”-г төлбөртэй болгосноор платформ нь хэрэглэгчдийнхээ ихээхэн хэсгийг алдаж болзошгүй гэж шинжээчид үзэж байна. Энэ нь эргээд компанийн орлогын дийлэнх хувийг бүрдүүлдэг зар сурталчилгааны орлогыг бууруулж болзошгүй юм.
Эх сурвалж: BBC