Израилын танкнууд Газын зурвас руу нэвтэрч, тус анклавын хойд хэсэг рүү утаат гранатаар буудаж байгаа тухай “Visegrad 24” мэдээлжээ.

Мөн “Al Jazeera” агентлаг Израилын цэргийн хүчин Баруун эргийн Палестины нутаг дэвсгэрт дайралт хийсэн талаар мэдээлсэн байна

Ажиллагаа эзлэгдсэн Зүүн Иерусалим, Наблус, Бетлехем, Хеброн, Иерихо дахь Акабат Жабр хуаранд явагдаж байгааг тус агентлаг мэдээндээ дурджээ.

Түүнчлэн олон арван палестинчуудыг баривчилсан гэж мэдээлсэн байна.

Эдгээр мэдээллийг талууд хараахан батлаагүй байгаа ч хэрэв үнэн бол энэ нь Израилын хуурай замын довтолгооны эхлэл байж магадгүй юм.

"X" платформд "Эзлэгдсэн зүүн Иерусалим дахь Шуафат хуаранд цэргүүд дайран орж, Палестинчуудын эсрэг дайралт хийж, баривчилж байгаа үеийн дүр зураг" тайлбартай бичлэг нийтлэгдсэн байна.

Энэ үеэр, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Израил Газын зурвасыг эзлэх нь “том алдаа” байх болно гэж анхааруулжээ.

Байден “CBS” телевизийн ярилцлагадаа “Хамас нь Палестины бүх ард түмнийг төлөөлөхгүй” гэж хэлсэн байна. Гэхдээ тэрээр Хамасыг бүрмөсөн устгахыг хүсэж байгаагаа онцолжээ.

Эх сурвалж: AL Jazeera, Visegrád 24

#Израил, #Палестин, #Хамас, #хуурай замын довтолгоо,