Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ) баривчлах шийдвэр гаргаснаас хойш Оросын Ерөнхийлөгч Владимир Путин анх удаа гадаад айлчлал хийх гэж байна. Лхагва гарагт Киргиз улсын эрх баригчдын мэдэгдсэнээр Путин ирэх долоо хоногт Төв Азийн улсад айлчлахаар төлөвлөжээ.
Украины хүүхдүүдийг Орос руу хууль бусаар албадан гаргасантай нь холбогдуулан Гаагийн шүүх өнгөрсөн гуравдугаар сард Путинийг баривчлах тушаал гаргаж байв. хойш тэрээр Оросоос гараагүй юм.
Тэгвэл Киргизийн мэдээллийн “Кабар” агентлаг ерөнхийлөгчийн тамгын газрын төлөөлөгчөөс иш татан “Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаровын урилгаар Оросын ерөнхийлөгч аравдугаар сарын 12-нд манай улсад албан ёсны айлчлал хийнэ” гэж мэдээлсэн байна.
Путин нийслэл Бишкек хотоос зүүн зүгт орших Кант хотод Оросын агаарын цэргийн бааз байгуулагдсаны 20 жилийн ойд оролцох гэж байгааг Оросын хэвлэлүүд мөн мэдээлжээ.
2022 оны хоёрдугаар сард Украинд бүрэн хэмжээний түрэмгийлэл эхлүүлснээсээ хойш тэрээр Оросоос бараг гараагүй.
Тэрээр хамгийн сүүлд өнгөрсөн арванхоёрдугаар сард Киргизстан болон хөрш Беларусь улсад айлчлахаар хил давсан.
ОУЭШ-ийн Ромын дүрмийн гишүүд Оросын удирдагчийг нутаг дэвсгэрт нь хөл тавьсан тохиолдолд түүнийг баривчлах үүрэгтэй бол Киргиз улс нь уг дүрмийг соёрхон батлаагүй.
Энэ шалтгааны улмаас тус шүүхийн гишүүн Өмнөд Африкийн долдугаар сард зохион байгуулсан БРИКС-ийн уулзалтад Путин оролцоогүй юм.
Эх сурвалж: The Moscow Times

#Владимир Путин, #Киргизстан, #ОУЭШ,