Хиймэл дагуулын телевизийн “Dish Network” компани хиймэл дагуулаа зохих ёсоор устгаагүйн төлөө 150,000 долларын торгууль төлөхөөр болсон нь холбооны зохицуулагчдаас ийм торгууль ногдуулж буй анхны тохиолдол боллоо.
Даваа гарагт сансарт суурилсан харилцаа холбооны үйлчилгээг хариуцдаг Холбооны Харилцаа Холбооны Комисс (FCC) “Dish”-тэй холбоотой шалгалтын ажиллагааг дуусгаж, торгууль ногдуулж, компанид “хариуцлага хүлээлгэхээр” болсон тухайгаа мэдэгдэв.
“Комисс нь хиймэл дагуултай холбоотой бодлогын хүчин чармайлтаа эрчимжүүлсэн бөгөөд энэ хүрээнд сансрын хаягдалд торгууль ногдуулсан анхны тохиолдол болж байна" гэж “FCC” мэдэгдэлдээ дурджээ.
Сансрын хог хаягдал нь хиймэл дагуулын компаниудын хувьд улам бүр тулгамдсан асуудал болж байна. Дэлхийн тойрог замд 1 см-ээс том хэмжээтэй 700,000 орчим хог хаягдал байгаа гэсэн тооцоо байдаг. Эдгээр объектууд ажиллагаатай хиймэл дагуулууд, Олон улсын сансрын станц эсвэл бусад хог хаягдалтай мөргөлдөх эрсдэлтэй юм.
Хиймэл дагуулын салбар нь хог хаягдалтай холбоотой хамгийн хатуу зөвлөмжийг дагаж мөрддөг боловч саяхныг хүртэл гүйцэтгэлээ өөрөө хянадаг байв.
“FCC”-ийн шалгалтын ажиллагаа нь “Dish”-ийн 2002 онд экватороос дээш 36,000 километрт эхэлдэг геостационар тойрог замд байрлуулсан “EchoStar-7” нэртэй хиймэл дагуул дээр төвлөрчээ.
2012 онд хиймэл дагуулыг ашиглалтаас гаргах үед “FCC” нь бусад идэвхтэй хиймэл дагуулуудад эрсдэл учруулахгүйн тулд ашиглалтын талбайнаасаа 300 км өндөрт буюу ажиллагаагүй болсон хиймэл дагуулыг оршуулдаг тойрог замд шилжүүлэх төлөвлөгөөг баталсан байна.
Гэвч “FCC”-ийн мэдээлснээр “Dish” нь хиймэл дагуулд маневр хийхэд хангалттай түлш үлдээгээгүй тул “EchoStar-7” нь геостационар тойрог замын идэвхтэй бүсээс ердөө 122 км зайд үлдсэн байна.
“Сансар дахь тойрог замын хог хаягдал нь сансрын холбооны системд гэмтэл учруулах эрсдэлийг нэмэгдүүлснээр улс орны хуурай газрын болон сансарт суурилсан холбооны системд аюул учруулж байна. Тиймээс хиймэл дагуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид өөрсдийн зөвшөөрлийн дагуу устгах шаардлагыг биелүүлж байгаа эсэхийг баталгаажуулах нь бидний хувьд чухал юм” гэж “FCC”-ийн шийдвэртээ дурджээ.
Эх сурвалж: CNN

#Хиймэл дагуул, #Dish Network, #Холбооны Харилцаа Холбооны Комисс, #Federal Communications Commission, #сансрын хог хаягдал,