Вагнер”-ын үүсгэн байгуулагч Евгений Пригожинийг онгоцны ослоор нас барснаас хойш 40 дэх өдөр өчигдөр тохиосон бөгөөд оросууд түүний булшны дэргэд цугларч, хөшөөнд нь хүндэтгэл үзүүлж, эцсийн замд нь үдсэн байна. 

Үнэн алдартны шашинтнууд талийгаачийн сүнс 40 хоногийн дараа дэлхийгээс явдаг гэж итгэдэг бөгөөд Оросууд энэ хугацаанд талийгаачийн хойноос гашууддаг уламжлалтай.

Ням гарагийн өглөө Пригожиний төрсөн Санкт-Петербург хотын захад орших Пороховское оршуулгын газрын хаалганы өмнө Вагнер”-ын далбаагаар чимэглэсэн, Цус, нэр төр, эх орон, эр зориг гэсэн уриа бүхий машинууд зогссон байжээ. Хөлсний бүлгийн дэмжигчид болон бүлгийн дайчид ёслолд оролцож, түүний булшинд цэцэг өргөв.

Хөлсний бүлгийн дайчин 20 гаруй настай Игорь Тэр тулгамдаад байгаа асуудлын талаар үнэнийг хэлэхээс айдаггүй жинхэнэ баатар байсан. Одоо тийм хүн байхгүй боллоо гэж хэвлэлд ярьжээ.

Пригожин, түүний ойрын холбоотон командлагч Дмитрий Уткин болон бусад найман хүн наймдугаар сарын 23-нд Санкт-Петербургээс Москваг чиглэн нисэж байхдаа Тверь мужид осолдон, амь үрэгдсэн юм.

Оросын эрх баригчид энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ч мөрдөн байцаалтын ажиллагаа одоогоор ямар ч үр дүнд хүрээгүй байна.

Пригожин өнгөрсөн зургадугаар сард Оросын армийн дээд удирдлагуудын эсрэг бослого гаргасны дараа Кремль түүнийг урвагч гэж үзэн, онгоцны ослыг зохион байгуулсан гэж олонх нь таамаглаж байгаа.

Пригожиний булшинд хүндэтгэл үзүүлэхээр ирсэн Вагнер”-ыг дэмжигч 57 настай Андрей Үүнийг Засгийн газар хийсэн, би 100 хувь итгэлтэй байна. Тэд түүнээс болон Оросын ард түмнээс урвасангэж ослын талаар сэтгэгдлээ ярьсан байна.

Түүний дэмжигчдийн олонх нь мөн түүнийг одоо ч амьд гэж итгэсээр байгаагаа илэрхийлэв.

35 настай Анна Пригожин, Уткин хоёр хамт нисэхгүй байсан. Бид тэднийг үхсэн гэдэгт итгэхийг хүсэхгүй байнагэж хэлсэн бол бизнес эрхлэгч, Вагнер”-ыг дэмжигч Александр Колос Бид түүний цогцсыг хараагүй, тэр онгоцонд суусан гэх ямар ч нотолгоо байхгүй" гэж хэлэв.

Үймээн самуунаас хойш Пригожиний нэр хүнд өсөж байгаад Кремль ихэд санаа зовниж байгаа ба эрх баригчид түүний оршуулах ёслолыг олон нийтээс нууцлахыг шаардсан тухай “The Moscow Times” сонин Оросын албаныхнаас иш татан мэдээлсэн байна.

Эх сурвалж: The Moscow Times

#Вагнер, #Евгений Пригожин, #оршуулах ёслол,