Анкара дахь Дотоод хэргийн яаманд амиа золиослогч бөмбөг дэлбэлснээс хэдхэн цагийн дараа Иракийн хойд хэсэгт орших Курдын босогчдод хэд хэдэн агаарын цохилт өгснөө Турк мэдэгдэв.
Ням гарагийн өглөө парламентын чуулган эхлэхээс хэдхэн цагийн өмнө нийслэл Анкара хотын Ататүркийн өргөн чөлөөнд амиа золиослогч бөмбөг дэлбэлсэн.
Дэлбэрэлтийг “PKK”-тэй холбоотой “Үхэшгүй мөнхийн батальон” үйлдсэнээ хүлээсэн бөгөөд зориудаар парламентад ойр байдаг яамыг онилсноо мэдэгдсэн юм.
Халдлага үйлдсэн этгээдүүдийн нэг нь 09:30 цагийн орчимд машинаасаа бууж, хамгаалалтын албаныхны анхаарлыг сарниулахын тулд яамны байр руу жижиг тэсрэх бөмбөг шидсэн байна.
Үүний дараа хоёр дахь амиа золиослогч яамны харуулууд руу гал нээгээд, дараа нь бөмбөгөө дэлбэлжээ. Энэ хооронд эхний хүн хашаа руу гүйж гал нээсэн ч өөрөө цагдаа нарт буудуулж амь үрэгдсэн байна.
Хоёр офицер шархадсан. Нэг нь цээжиндээ буудуулж, нөгөө нь хоёр хөл, нүдэндээ шархаджээ.
Курдистаны ажилчны нам (PKK) нь Турк, ЕХ, Их Британи, АНУ-д террорист бүлэглэлд тооцогддог.
Дээрх дэлбэрэлтийн дараа Турк ням гарагт Курдын ажилчны ажилчны намын ашигладаг агуй, агуулах, бункеруудыг онилж, агаарын цохилт өгсөн байна.
Туркийн Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр уг ажиллагаа нь “Курдистаны ажилчны нам болон бусад террорист элементүүдийг саармагжуулах, Иракийн хойд нутгаас манай хүн ам болон манай хууль сахиулах байгууллагуудыг чиглэсэн террорист халдлагаас урьдчилан сэргийлэх, хилийн аюулгүй байдлыг хангах зорилготой” байжээ.
Курдын мэдээллийн "Рудав" агентлагийн мэдээлснээр цохилтод Курдын ажилчны намын түшиц газарт тооцогддог Ираны хилийн ойролцоох Кандил уул өртсөн байна.
20 байг устгаж, хориотой “PKK”-ын босогчдын бүлэглэлийн олон дайчдыг “саармагжуулсан” гэж засгийн газар мэдэгдэлдээ дурджээ.
Мөн Туркийн аюулгүй байдлын өндөр албан тушаалтны мэдээлснээр халдлага үйлдэгчид бямба гарагт Анкарагаас зүүн өмнө зүгт 260 км-ийн зайд орших Кайсери хотод аюулгүй байдлын машиныг барьцаалж, автомашины жолооч, 24 настай малын эмчийг буудан хөнөөсөн хэрэг гарсан байна.
Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган парламентын нээлтийн үеэр хэлсэн үгэндээ уг халдлагыг "терроризмын эцсийн цохилт" гэж тодорхойлов.
“Манай иргэдийн амар амгалан, аюулгүй байдлыг онилсон бусармаг хүмүүс зорилгодоо хүрсэнгүй, хэзээ ч хүрэхгүй.”
Эх сурвалж: BBC

#турк, #агаарын цохилт, #амиа золиослох халдлага, #Курдистаны ажилчны нам, #Курдын босогчид,