Хятад улс Тайваний хоолойн ойролцоох Фүжянь мужийн эрэг дагуу хэд хэдэн тэнгисийн булан дамжин өнгөрөх өндөр хурдны галт тэрэгний анхны шугамаа ашиглалтад оруулжээ. 

Пүрэв гарагийн өглөө зүүн Хятадын Фүжянь мужийн төв Фүжоу хотоос өндөр хурдны галт тэрэг хөдөлж, Фүжоу-Сямэнь-Жанжоу чиглэлийн 277 километр төмөр замын нээлтийг хийсэн тухай “Xinhua” агентлаг мэдээлсэн байна.

Энэ нь Хятадын анхны далай дамнасан, өндөр хурдны галт тэрэгний шугам бөгөөд далайн эргийн гурван буланг холбосон гүүрээр цагт 350 километр хурдлах аж.

Төмөр замын оператор “China State Railway Group Co Ltd”-ийн мэдээлснээр эдийн засгийн төв Фүжоу болон аялал жуулчлалаараа алдартай Сямэнь хоёрын хооронд зорчиход нэг цаг хүрэхгүй хугацаа зарцуулах гэнэ.

2022 оны зургадугаар сарын байдлаар Хятад улс 42,000 километр өндөр хурдны төмөр замтай байсан бол цагт 350 километр хурдлах боломжтой тогтмол ашигладаг хурдны төмөр замын урт бараг 3,200 километр байжээ.

Хятад улс Фүжянь мужийг эсрэг талд нь байрлах Тайваньтай холбож, цогц хөгжлийн бүс болгох төлөвлөгөөгөө саяхан танилцуулсан. Энэ шугам нь хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлж, аялал жуулчлалыг хөнгөвчлөх болно гэж Хятад улс үзэж байгаа аж.

Хятадын засгийн газрын албан тушаалтан Фүжяньд олон хэмжээст тээврийн нэгдсэн сүлжээ бүтээн байгуулснаар цаашид тус мужийг Тайваньтай өндөр хурдны тээврийн хэрэгслээр холбох боломж техникийн хувьд нээлттэй болно гэж дотоодын хэвлэлд ярьсан байна. 

Харин Тайваний хувьд арлыг эх газрын төмөр замын сүлжээнд холбох Хятадын өмнөх төлөвлөгөөг няцааж байсан юм. 

Хятад улс энэ долоо хоногийн эхээр мөн Хүбэй мужийн төв Үхань хотод анхны арилжааны монорейл шугамаа нээжээ. 10.5 километр үргэлжлэх монорейл нь бүрэн автоматажсан бөгөөд зөвхөн яаралтай үед хүний оролцоо шаарддаг байна.

Эх сурвалж: Reuters

#ХЯтад, #өндөр хурдны галт тэрэг, #Фүжянь, #Сямэнь, #Жанжоу,