Узбекистаны нийслэл Ташкент хотод хүчтэй дэлбэрэлт болсон талаар “Reuters” болон “AP” орон нутгийн хэвлэлээс иш татан мэдээлжээ. Эх сурвалжийн хэлснээр чичиргээ нь 30 гаруй км-ийн зайд мэдрэгдсэн байна.
Дэлбэрэлт Ташкент хотын нисэх онгоцны буудлын ойролцоох агуулахад болсон гэж орон нутгийн “Daryo” сайт мэдээлжээ.
Нийтлэлд дурдсанаар Сергели дүүрэгт байрлах агуулахад гарсан галыг унтраахаар гал унтраах, аврах 16 баг илгээсэн байна.
Галыг унтраах арга хэмжээ авч байгаа бөгөөд нөхцөл байдлыг хяналтдаа авсан гэж Узбекистаны Онцгой байдлын яам пүрэв гарагт мэдэгдэв.
Хүний амь хохирсон, эсвэл бэртэж гэмтсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Дэлбэрэлтийн шалтгаан мөн тодорхойгүй байгаа бөгөөд шалтгааныг тогтоохоор хэргийн газарт “тусгай лаборатори” байгуулсан байна.
“Онцгой байдлын ажилтнууд шуурхай арга хэмжээ авсны үр дүнд түймрийн талбай багасаж байна. Нөхцөл байдал бүрэн хяналтад байна” гэж яам “Telegram” дахь мэдэгдэлдээ дурджээ.
“FlightRadar24”-ын мэдээлснээр Ташкентын олон улсын нисэх онгоцны буудлын нислэгүүд хэвийн үргэлжилж байгаа аж.
Оросын төрийн мэдээллийн “ТАСС” агентлаг Узбекистаны Дотоод хэргийн яамнаас иш татан Ташкент хотын Сергели дүүрэгт байрлах агуулах дээр аянга буусны улмаас гал гарсан тухай мэдээлсэн байна.
Эх сурвалж: Reuters

#гал, #дэлбэрэлт, #Узбекистан, #ташкент,