Пхеньян долдугаар сард Хойд Солонгосын хилийг давсан АНУ-ын цэрэг Травис Кингийг албадан гаргахаар болжээ.
Кингийн “хууль бусаар” хил зөрчсөн хэргийг шалгаж дууссан тул Пхеньян түүнийг албадан гаргахаар болсон гэж төрийн мэдээллийн “KNCA” агентлаг өнөөдөр мэдээлэв.
Гэхдээ Кингийг хэрхэн, хэзээ, хаашаа хөөх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
23 настай Кинг нь долдугаар сард Хойд Солонгосын хилийг давсан бөгөөд Пхеньян түүнийг саатуулсан гэдгээ хүлээн зөвшөөрснөөс хойш дөнгөж нэг сарын дараа суллагдах гэж байна.
“KCNA” агентлагийн мэдээлснээр тэрээр “АНУ-ын арми дахь хүнлэг бус харьцаа, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцэж, АНУ-ын тэгш бус нийгэмд бухимдсаны улмаас” Хойд Солонгос руу хууль бусаар нэвтэрсэн гэдгээ хүлээжээ.
Үргэлжлүүлэн “БНАСАУ-ын холбогдох байгууллага тус улсын нутаг дэвсгэрт хууль бусаар нэвтэрсэн АНУ-ын цэрэг Травис Кингийг тус улсын хууль тогтоомжийн дагуу албадан гаргах шийдвэр гаргасан” гэж мэдээлсэн байна.
Кинг нь Өмнөд болон Хойд Солонгосыг заагладаг Цэрэггүй бүс (DMZ)-тэй танилцах хөтөчтэй аялалд явж байхдаа хилийн зурвасыг давсан байдаг.
Тэрээр Өмнөд Солонгост танхайн хэргээр хоёр сар хоригдоод, долдугаар сарын 10-нд суллагдсан байсан юм.
Кинг нь 2021 оны нэгдүгээр сараас хойш армид алба хааж байгаа тагнуулын мэргэжилтэн бөгөөд Өмнөд Солонгост алба хааж байжээ.
Эх сурвалж: BBC

#пхеньян, #Хойд солонгос, #Травис Кинг, #АНУ-ын цэрэг,