Хойд Солонгос Ковид-19-өөс хойш анх удаа гадаадын иргэдэд зориулсан хилийг хоригоо цуцалж, даваа гарагаас гадаадын иргэдийг тус улсад нэвтрүүлэхийг зөвшөөрч эхэлснийг Хятадын төрийн хэвлэл мэдээлжээ.
Хятадын төрийн мэдлийн “CCTV” телевизийн мэдээлснээр Пхеньяны эрх баригчид гадаадын иргэдийг хоёр өдрийн тусгаарлалтад хамруулсны дараа тус улсад нэвтрэхийг зөвшөөрч байгаа аж.
Хойд Солонгосын төрийн хэвлэлүүд энэ талаар хараахан мэдээлээгүй байна.
Хойд Солонгос нь цар тахлын эхэн үед буюу 2020 оны эхээр тогтоосон хилийн хязгаарлалтаа аажмаар зөөлрүүлж, долдугаар сард Хятад, Оросын төлөөлөгчдийг хүлээн авч, өнгөрсөн сард хилийн чанад дахь хойд солонгосчуудыг эх орондоо ирэхийг зөвшөөрсөн.
Түүнчлэн энэ сарын эхээр тус удирдагч Ким Жон Ун өндөр дээд албан тушаалтнуудаас бүрдсэн төлөөлөгчдийн хамт Орост айлчилж, Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан бол ням гарагт Хятадын Ханжоу хотод эхэлсэн 2023 оны Азийн наадамд Пхеньян тамирчдаа илгээсэн байна.
Эх сурвалж: Yonhap

#“Ковид-19”, #пхеньян, #Хойд солонгос, #хилийн хязгаарлалт,