Судан дахь “Вагнер”-аас дэмжлэг авдаг Шуурхай дэмжлэг үзүүлэх хүчин (RSF) гэх зэвсэгт бүлэглэлийн эсрэг чиглэсэн халдлагын ард Украины тусгай алба байж магадгүй гэж үзэж байна.
Суданы армитай тэмцэж байгаа тус бүлэглэл сүүлийн үед хэд хэдэн дайралтад өртжээ.
Эдгээр халдлагын нисгэгчгүй онгоцноос авсан зарим дүрс бичлэг пүрэв гарагаас олон нийтийн сүлжээнд тавигдаж эхэлсэн байна. Нисгэгчгүй онгоцноос авсан нэг дүрс бичлэгт нисгэгчгүй онгоцны удирдах төхөөрөмж харагдах бөгөөд үүний дэлгэц дээр “Зупинити” гэсэн бичиг байх аж. Энэ нь украинаар “зогс” гэсэн үг юм.
Халдлагад ашигласан, мөн бичлэг хийсэн “DJI MAVIC” нь Украинчуудын өргөнөөр ашигладаг, заах зээлд нээлттэй худалдаалагддаг нисгэгчгүй онгоцны загварууд аж.
Нисгэгчгүй онгоц бай руу шууд дайрах тактик ашигласан нь бичлэгээс харагдах бөгөөд энэ нь Судан болон Африкийн бүс нутагт ажиглагддаггүй, харин Украины ашигладаг арга барил болохыг мэргэжилтнүүд хэлж байна.
Украин халдлагын хариуцлагыг хүлээгээгүй боловч хэрэв Украины зүгээс Суданд цохилт өгсөн нь үнэн бол Киевийн Москвагийн эсрэг байлдааны ажиллагааны хүрээ эрс өргөжсөн гэсэн үг юм. Украины нисгэгчгүй онгоц Оросын нутаг дэвсгэрийн гүнд хэд хэдэн удаа цохилт өгснөөс бусдаар Украины сөрөг довтолгоо ихэвчлэн тус улсын зүүн болон өмнөд хэсэгт чиглэдэг.
Мөн Судан болон АНУ-ын албан тушаалтнууд цохилт, хуурай замын ажиллагааг Украины хүчин үйлдсэн байж магадгүй гэсэн таамаглалд итгэхгүй байгааг эх сурвалжууд “CNN”-д ярьжээ.
Гэсэн ч Украины цэргийн эх сурвалжийг оролцуулаад бусад хөндлөнгийн шинжээчид нисгэгүй онгоцноос авсан болон бусад бичлэгүүдэд дүн шинжилгээ хийгээд халдлагын ард Украины тусгай алба байх магадлалтай гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
Эх сурвалж: CNN