Тэрбумтан Илон Маск “X” платформыг бүхэлд нь төлбөртэй болгож магадгүй талаар яриандаа дурджээ.
Тэрээр Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай ярилцахдаа боттой тэмцэх цорын ганц арга зам нь төлбөрийн систем байж магадгүй гэж хэлээд, “Систем ашигласны төлбөр гэж сар бүр бага хэмжээний төлбөр авдаг болохоор төлөвлөж байна” гэж хэлсэн байна.
Платформыг ботууд болон хуурамч хаягнуудаас цэвэрлэхийн тулд төлбөртэй баталгаажуулалтын систем нэвтрүүлэх шаардлагатай гэдгийг Маск эртнээс ярьсаар ирсэн.
Өнгөрсөн жил “Twitter”-ийг өөрийн болгосноосоо хойш тэрээр “X Premium” гэх төлбөртэй үйлчилгээг хэрэглэгчдэдээ санал болгосон. Үүгээрээ төлбөр төлсөн хэрэглэгчдэд илүү урт нийтлэл бичих, платформ дээр харагдах байдлыг нэмэгдүүлэх гэх мэт нэмэлт боломжуудыг олгосон юм.
Хэрэглэгчдээс төлбөр авах нь тус компанид санхүүгийн хувьд ашигтай хэдий ч боттой тэмцэх явдал гол зорилго нь болохыг Маск яриандаа онцолжээ.
“Ботыг маш бага зардлаар бүтээдэг. Гэхдээ хэдэн доллар төлөх шаардлага үүсвэл ботуудын үр ашгийн зардал маш өндөр болох болно... Энэ бол ботуудын асар том армийн эсрэг цорын ганц хамгаалалт юм” гэж тайлбарласан байна.
Маск мөн хэрэглэгчдэдээ зориулж хамгийн хямд төлбөрийн хувилбаруудыг санал болгохоор судалж байгаагаа хэлжээ.
Одоогоор “X Premium” үйлчилгээг АНУ-д ашиглахад сарын 8 ам.долларын төлбөртэй. Хэрэглэгч аль улсад байгаагаас хамаарч төлбөр өөр байдаг.
Хэрэв “X”-г төлбөртэй болговол тус компани хэрэглэгчдийнхээ ихээхэн хэсгийг алдаж болзошгүй. Энэ нь эргээд компанийн орлогын дийлэнх хувийг бүрдүүлж буй зар сурталчилгааны орлогыг бууруулах эрсдэлтэй юм.
Маскийн Израилийн Ерөнхий сайдтай хийсэн ярианд мөн “Х”-тэй холбоотой еврейн эсрэг үзэл (антисемитизм) хөндөгдсөн байна.
Шүүмжлэгчид тус платформыг еврейн эсрэг үзэл бүхий контентыг зогсоохын тулд хангалттай арга хэмжээ авдаггүй гэж буруутгадаг.
Тэгвэл Маск Нетаньяхутай ярилцахдаа “антисемитизмийг дэмждэггүй” гэдгээ илэрхийлжээ.
Нетаньяху үг хэлэх эрх чөлөө болон контентын зохицуулалт хоёрын хоорондын тэнцвэрийг хангах нь сорилт гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч тэнцвэртэй байлгахыг Маскад уриалсан байна.
Эх сурвалж: BBC

#Twitter, #илон маск, #X платформ, #төлбөрийн систем,