206 зорчигч болон багийн гишүүд бүхий тансаг зэрэглэлийн хойш “Ocean Explorer” аяллын хөлөг онгоц даваа гарагт Гренландын алслагдсан хэсэгт Арктикийн нөхцөлд гацсан бөгөөд баасан гараг хүртэл тэнд байх төлөвтэй байна.

Хөлгийн гурван зорчигч Ковид-19-ийн халдвар авсан гэж хөлөг онгоцны оператор “Aurora Expeditions” аялал жуулчлалын агентлаг пүрэв гарагт мэдэгдэв. Агентлагийн мэдэгдэлд дурдсанаар халдвар авсан зорчигчид одоогоор тусгаарлагдсан байгаа бөгөөд бусад нь эрүүл, аюулгүй байгаа гэв.

Хөлөг онгоц Зүүн хойд Гренландын Альпефьорд үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд явж байгаад орон нутгийн цагаар даваа гарагийн үдээс хойш усны гүехэн хэсэгт лаг шаварт тээглэсэн байна. Данийн батлан хамгаалах хүчний нэг хэсэг болох Хойд туйлын нэгдсэн командлалын мэдэгдсэнээр “Ocean Explorer” хөлөг онгоцон дээр байгаа хүмүүс бэртэж гэмтээгүй бөгөөд осол нь хөлөгт эсвэл байгаль орчинд аюул учруулахгүй гэжээ.

Уг үйл явдлын дараа хамгийн ойрын хяналтын хөлөг болох Данийн хааны тэнгисийн цэргийн хүчний эргүүлийн хөлөг онгоц болох Кнуд Расмуссенийг илгээсэн боловч аяллын хөлөг онгоцонд хүрэхийн тулд 1,200 далайн миль замыг туулж, хамгийн эртдээ баасан гарагийн өглөө "Ocean Explorer"-ын байгаа газарт хүрэх төлөвтэй байна.

Лхагва гарагт Гренландын засгийн газрын мэдэлд байдаг загас агнуурын хөлөг онгоц далайн түрлэгийг ашиглаж аяллын хөлөг онгоцыг хөдөлгөх гэж оролдсон ч чадаагүй байна.

Багамын далбаатай “Ocean Explorer” хөлөг онгоцыг Австралид төвтэй “Aurora Expeditions” компани эзэмшиж, үйл ажиллагаандаа ашигладаг. Тус компанийн веб сайтад бичсэнээр уг хөлөг нь дэлхий даяар алслагдсан газруудад аялахад зориулагджээ.

Эх сурвалж: CNN

#Гренланд,