Өнгөрсөн ням гарагт Ливийн Дерна хотод болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 5,300-д хүрснийг зүүн Ливийн Иргэний нисэхийн сайд Хичем Абу мэдэгдэв.

Нас барагсдын тоо цаашид хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байгааг тэрээр хэлжээ.

Бенгази хотоос зүүн тийш 250 километрийн зайд орших Дерна нь Жабал Ахдар мужийн толгодоор хүрээлэгдсэн байдаг.

Усны инженерийн мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар эхлээд Дерна хотоос 12 километрийн зайд орших далан эвдэрч, ус нь хөндийгөөр урсаж, дараа нь үерийн ус хоттой ойр орших хоёр дахь даланг сэтэлсэн байх магадлалтай.

Хотыг сэргээн босгоход олон тэрбум долларын зардал гарна гэж Хичем Абу хэлэв.

Эх сурвалж: BBC

#үерийн гамшиг, #Ливи улс,