Сэтгэл гутрах эмгэг гэж юу вэ?

Сэтгэл гутрал бол хайртай хүнээсээ салах, хагацах, үнэт зүйлсээ алдах, хүнд гарз хохирол учрахад илэрдэг хариу урвал юм. Энэ нь уйтгарлах, гуниглах, гутрах, түгшүүрлэх мэдрэмж бүхий сэтгэл хөдлөл нь хэдэн цагаас хэдэн өдөр үргэлжлээд арилдаг бөгөөд өдөр тутамд хийдэг ажлаа хэвийн үргэлжлүүлэх чадвартай байдаг.

Харин сэтгэл гутрах эмгэг нь үүнээс ялгаатай ба тодорхой хугацааны турш байнга илэрч, өдөр тутмын хэвийн үйл ажиллагаагаа явуулахад хүндрэл учирдаг эмгэг юм.

2019 оны байдлаар дэлхий дахинаа сэтгэцийн эмгэгтэй 970 сая хүн байгаагаас 280 сая нь сэтгэл гутрах эмгэгээр шаналж байна. Сэтгэл гутрах эмгэг хөдөлмөрийн чадвар алдалтанд хүргэдэг тэргүүлэх шалтгаануудын нэг юм. Дэлхий дахинаа 280 сая хүн сэтгэл гутрах эмгэгтэй амьдарч байгаагийн 23 сая нь хүүхэд, өсвөр насныхан байна. КОВИД 19 цар тахлын улмаас сэтгэл гутрах эмгэг жилийн хугацаанд 28%-иар нэмэгдсэн байна.

#сэтгэл зүй, #би чи та,