Өнгөрсөн долоо хоногт Грекийг дайрсан “Даниел” шуурга ням гарагт Газар дундын тэнгисийг гатлан, Ливийн зүүн хэсгийн Дерна хотыг үерт автуулж, тус улсын хоёр дахь том хот Бенгазиг дайран өнгөрчээ. 

Эрх баригчдын мэдээлснээр их хэмжээний үерийн улмаас Дерна хотод 2,000 хүн амиа алдаж, олон мянган хүн сураггүй алга болсон байна.

Ливийн зүүн хэсгийг хянадаг Ливийн үндэсний арми (LNA)-ийн хэвлэлийн төлөөлөгч Ахмед Мисмаригийн хэвлэлийн бага хурлын үеэр хэлснээр Дерна хотын дээр байрлах далан нурснаар нэг хороолол бүх оршин суугчдынхаа хамт Газар дундын тэнгис рүү урсжээ.

Дерна хотын оршин суугчдын хэлснээр усны түвшин гурван метрт хүрсэн байна.

Одоогоор сураггүй болсон хүмүүсийн тоог 5,000-6,000 гэж тооцоолж байгаа аж.

Ливи улс нь улс төрийн хувьд зүүн, баруун гэж хоёр хуваагдсан бөгөөд 2011 онд НАТО-ийн дэмжлэгтэй бослого гарснаас хойш мөргөлдөөн олон жил үргэлжилж, төрийн үйлчилгээ үндсэндээ сүйрсэн юм. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Триполигийн засгийн газар баруун бүс нутгийг хянадаг.

Триполид байдаг, тус улсын төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэдэг гурван хүний бүрэлдэхүүнтэй Ерөнхийлөгчийн зөвлөл олон улсын хамтын нийгэмлэгээс тусламж хүсэв.

Зүүний засаг захиргааны тэргүүн Осама Хамад амиа алдагсдын тоо 2,000-ыг давж, олон мянган хүн сураггүй алга болсон талаар орон нутгийн телевизээр мэдэгдсэн байна.

Ливийн зүүн хэсгийн парламент гурван өдрийн гашуудал зарласан бол Триполи дахь түр засгийн газрын ерөнхий сайд Абдулхамид аль-Дбейба мөн гамшигт нэрвэгдсэн бүх хотуудад гурван өдрийн гашуудал зарлажээ.

Ливийн газрын тосны дөрвөн томоохон боомт болох Рас Лануф, Зуейтина, Брега, Эс Сидрагийн үйл ажиллагааг бямба гарагийн оройноос гурван өдөр хаасан байна. Мөн эрх баригчид онц байдал зарлаж, сургууль, дэлгүүрүүдийг хааж, хөл хорио тогтоожээ.

Триполи дахь түр засгийн газар зүүн бүсийн хотуудад учирсан хохирол, үерийн асуудлыг нэн даруй шийдвэрлэхийг төрийн бүх агентлагт үүрэг болгосон ч засаг захиргаа зүүн хэсэгт ямар ч нөлөөгүй юм.

Эх сурвалж: Reuters

#үерийн гамшиг, #Ливи улс,