Хавайн том арал дээрх Килауеа галт уул ням гарагийн үдээс хойш идэвхжиж эхэлсэн болохыг АНУ-ын Геологийн алба (USGS) мэдэгдэв.
Тус алба галт уулын тогооны ёроолд хагарал үүсэж, түүгээр халуун хайлмаг галт уулын гадаргуу дээр гарч ирж буй гэрэл зургийг мэдэгдлийн хамт нийтэлсэн байна.
Хавайн Онцгой байдлын агентлаг “X” платформ дээр галт уулын идэвхжил нь олон нийтэд аюул учруулахгүй боловч ялгарч буй тоосонцор, хий нь амьсгалахад хүндрэл учруулж болзошгүйг анхааруулжээ.
АНУ-ын Геологийн албаны мэдэгдсэнээр галт уулын идэвхжил эхлэхийн өмнө хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд уулын орой хэсэг огцом өргөгдсөн байна. Үүний дараа тус агентлаг галт уулын аюулын сэрэмжлүүлгийг “ажиглах” байснаас “анхаарах” болгон нэмэгдүүлж, нислэгийн аюулгүй байдлын түвшинг улбар шараас улаан болгож өөрчилсөн байжээ.
Геологийн албаны ажиглалтын төвийн Дэвид Филлипсийн хэлснээр ням гарагт 15:15 цагийн үед галт уулын хайлмаг 150 метрийн өндөрт оргилсон байна.
Тэрээр галт уулын идэвхжил хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байгааг хэлжээ.
Хавайн галт уулын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хамгаалалтын бүсэд орших Килауеа нь дэлхийн хамгийн идэвхтэй галт уулуудын нэг юм. 2019 онд дараалсан газар хөдлөлтийн улмаас Килауеа дэлбэрч, олон зуун байшин, барилга сүйрч байжээ.
Галт уул энэ оны нэг болон зургадугаар сард мөн идэвхэжсэн юм.
Эх сурвалж: Reuters