Хятад улс “iPhone”-той холбоотой хоригоо засгийн газрын дэмжлэгтэй агентлаг, компаниудад өргөжүүлэхээр төлөвлөж байна гэсэн мэдээлэл цацагдсаны дараа “Apple” компанийн хувьцааны ханш пүрэв гарагт 2.9%-иар унажээ.
Улмаар тус компани хоёр өдрийн дотор 200 орчим тэрбум долларын алдагдал хүлээсэн бөгөөд хувьцаа нь одоогоор “Dow Jones Industrial Average”-д хамгийн муу үзүүлэлттэй байна.
Лхагва гарагт “Wall Street Journal” сонин Хятад улс төв засгийн газрын албан тушаалтнуудад “iPhone” ашиглахыг хориглосон бөгөөд менежерүүд групп чат эсвэл уулзалтаар дамжуулан ажилтнуудад хоригийг танилцуулж байгаа тухай мэдээлсэн.
Харин пүрэв гарагт Хятадын засгийн газар олон сая ажилчинтай, тус улсын эдийн засгийн асар том хэсгийг бүрдүүлдэг эрчим хүчний “PetroChina” зэрэг төрийн дэмжлэгтэй компаниудыг хоригт хамруулж, өргөжүүлэхээр төлөвлөж байгаа тухай “Bloomberg”-ийн мэдээлсэн байна.
Хятад бол “Apple”-ийн бүтээгдэхүүний хамгийн том гадаад зах зээл бөгөөд Хятад дахь борлуулалт нь өнгөрсөн жилийн нийт орлогынх нь тавны нэг орчим хувийг бүрдүүлсэн. “Apple” компани “iPhone”-ийн борлуулалтыг улс орон тус бүрээр мэдээлдэггүй ч “TechInsights” судалгааны фирмийн шинжээчдийн тооцоолсноор өнгөрсөн улиралд Хятад дахь “iPhone”-ийн борлуулалт АНУ-ыг давсан байна.
Үйлдвэрлэлийн хувьд мөн тус компани Хятадаас ихээхэн хамааралтай. “iPhone” гар утасны ихэнх хэсэг Хятадад үйлдвэрлэгддэг.
Эх сурвалж: CNN