Есдүгээр сарын 12-нд нээлтээ хийх “Apple”-ийн шинэ “iPhone” утас “USB-C” цэнэглэх порттой байх гэнэ. Одоогоор компанийн утаснууд өөрийн эзэмшдэг “Lightning” адаптер ашигладаг.
Европын холбоо нь хэрэглэгчдийн мөнгийг хэмнэж, хог хаягдлыг багасгахын тулд 2024 оны арванхоёрдугаар сараас жижиг болон дунд оврын зөөврийн электрон хэрэгслүүдийг ижил цэнэглэгчтэй байхыг шаардсан хуулийг баталсан юм.
2021 оны есдүгээр сард ЕХ уг хуулийг танилцуулах үед “Apple” компани уг дүрмийг эсэргүүцэж байсан. Компанийн төлөөлөгч “Зөвхөн нэг төрлийн холболт шаарддаг хатуу зохицуулалт нь инновацыг дэмжихээс илүүтэй инновацыг боомилж, улмаар Европ болон дэлхийн өнцөг булан бүрт байгаа хэрэглэгчдэд хохирол учруулах болно” гэж мэдэгдэж байв.
Технологийн аварга компани уг өөрчлөлтийг зөвхөн Европын зах зээлд зориулж хийж байгаа юу, эсвэл дэлхийн хэмжээнд бүх бүтээгдэхүүнд нөлөөлөх өөрчлөлт үү гэдэг нь хараахан тодорхойгүй байна.
Компанийн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг арга хэмжээ ирэх долоо хоногт болох бөгөөд энэ үеэр “USB-C” холболттой шинэ “iPhone 15” болон “iPhone 15 Pro” төхөөрөмжүүд танилцуулагдах төлөвтэй байна.
“Bloomberg news”-ийн мэдээлснээр хэрэглэгчид “iPad”, “Mac”, “iPhone”-ыг нэг цэнэглэгчээр цэнэглэх боломжтой болохоос гадна татаж авах хурд нэмэгдэх давуу талтай гэнэ.
ЕХ-ны хуулийн дагуу гар утас, таблет, цахим ном унших төхөөрөмж, хулгана болон гар, “GPS” төхөөрөмж, чихэвч, дижитал камер, видео тоглоомын консол, зөөврийн чанга яригч зэрэг төхөөрөмжүүд үйлдвэрлэгчээс үл хамааран бүгд “USB Type-C” порттой байх ёстой.
Зөөврийн компьютерууд мөн дүрмийг дагаж мөрдөх ёстой боловч өөрчлөлтөд илүү хугацаа шаардагдах гэнэ.
ЕХ-ны үзэж байгаагаар энэ шийдвэр нь шаардлагагүй цэнэглэгч худалдан авахад жил бүр 250 сая евро зарцуулдаг байсныг хэмнэж, жилд 11,000 тонн хог хаягдлыг бууруулах болно.
Эх сурвалж: BBC