Ням гарагт Оросын Ерөнхийлөгч асан, одоо Аюулгүйн зөвлөлийн даргаар ажиллаж буй Дмитрий Медведев Москва он гарснаас хойш 280 мянга орчим хүнийг армид элсүүлсэн тухай мэдэгдэв.
Медведевийн Батлан хамгаалах яамны тоо баримтыг иш татан мэдэгдсэнээр нэгдүгээр сарын 1-ээс эхлэн 280 мянган хүн Оросын армид гэрээгээр элссэн байна.
“Тэдний зарим нь нөөцөд байсан бол зарим нь сайн дурынхан болон бусад ангиллын хүмүүс” гэж тэрээр Оросын Алс Дорнодын Сахалин аралд айлчлах үеэрээ нэмж хэлжээ.
Наймдугаар сарын эхээр Медведев он гарснаас хойш армид 230 мянга орчим хүн элссэн гэж мэдэгдэж байв.
Өнгөрсөн есдүгээр сараас хойш Орос улс дахин дайчилгаа зарлаагүй боловч 19 сар үргэлжилж буй Украины дайны хохирлыг нөхөх зорилгоор цэргийн албанд илүү олон эрчүүдийг татахын тулд идэвхтэй кампанит ажил өрнүүлж байгаа.
Хавраас хойш Оросын армийн сайн дурынхныг элсүүлэх асар том сурталчилгааны кампанит ажил улам идэвхжиж, онлайнд болон гудамж талбайнуудад олон тооны сурталчилгаа байршуулан, залууст өндөр цалин амлаж байна.
Өнгөрсөн оны есдүгээр сард Кремль хэсэгчилсэн дайчилгаа зарлаж, Украины дайнд тулалдуулах зорилгоор 300,000 цэрэг татах үед гадны орнуудыг зорих залуусын урсгал эрс нэмэгдсэн юм.
Эх сурвалж: The Moscow Times

#Дмитрий Медведев, #Оросын арми,