Нефть олборлогч Габон улсын сонгуулийн хороо Ерөнхийлөгч Али Бонгог сонгуульд гурав дахь удаагаа ялалт байгуулсныг зарласны дараа лхагва гарагт Габоны армийн офицерууд засгийн эрхийг гартаа авснаа мэдэгдэж, ерөнхийлөгчийг гэрийн хорионд оруулж, шинэ удирдагчаа томиллоо.
Тус улс дахь цэргийн эргэлт нь 2020 оноос хойш Баруун болон Төв Африкт болж буй найм дахь, сүүлийн хэдэн сарын дотор болж буй Нигерийн дараа хоёр дахь төрийн эргэлт юм.
Өдгөө 64 настай Бонго нь 1967 оноос хойш засгийн эрхийг барьж байсан эцэг Омараа нас барсны дараа 2009 онд засгийн эрхийг авсан. Эсэргүүцэгчид тус гэр бүлийг газрын тос, уул уурхайн баялгийг 2.3 сая хүн амдаа хуваалцаагүй гэж буруутгадаг.
Бонгог 2016 оны сонгуульд ялалт байгуулсны дараа эмх замбараагүй байдал үүсэж, хожим 2019 онд төрийн эргэлт хийх оролдлого болж байв.
Лхагва гарагийн эхээр сонгуулийн хороо Ерөнхийлөгч Бонгог бямба гарагт болсон санал хураалтад 64.27 хувийн саналаар ялсныг зарласнаар нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн байна.
Өөрсдийгөө Шилжилтийн болон институцийг сэргээн босгох хороо гэж нэрлэсэн Габоны цэргийнхэн “тус улс институц, улс төр, эдийн засаг, нийгмийн ноцтой хямралтай” тулгараад байгааг хэлээд, наймдугаар сарын 26-нд болсон санал хураалтад итгэхгүй байгаагаа мэдэгдэв.
Мөн зэвсэгт хүчнийг төлөөлж буй офицерууд санал хураалтын дараа сонгуулийн дүнг хэрэгсэхгүй болгож, хилээ хааж, төрийн байгууллагууд татан буугдсаныг телевизээр мэдэгдсэн байна.
Тэд мөн ерөнхийлөгчийн хүү Нуреддин Бонго Валентин болон бусад хүмүүсийг авлига, эх орноосоо урвасан хэргээр баривчилснаа мэдэгджээ.
Хэдэн цагийн дараа генералууд шилжилтийн үеийг хэн удирдах талаар ярилцаж, санал хураалт явуулсан бөгөөд санал нэгтэйгээр ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны дарга асан генерал Брис Олигуй Нгуемаг томилохоор тохиролцжээ.
Габоны нийслэл Либревиль хотын гудамжинд цэргийн оролцоог дэмжсэн олон зуун хүн цугласан бол НҮБ, Африкийн холбоо болон Габоны колончлолын эрх баригч асан Франц улс төрийн эргэлтийг буруушаажээ.
Амралтын өдрүүдэд болсон сонгуулийн үеэр олон улсын ажиглагч хангалттай байгаагүй, гадаадын зарим нэвтрүүлгүүдийг түр зогсоож, санал хураалтын дараа интернэт үйлчилгээг тасалж, шөнийн цагаар хөл хорио тогтоох шийдвэр гаргасан байна.
Санал хураалт дууссанаас хойш лхагва гарагт интернэт үйлчилгээг сэргээжээ. Цэргийнхэн интернэт холболтоос гадна олон улсын бүх нэвтрүүлгүүдийг сэргээснээ мэдэгдсэн ч хөл хориог дараагийн мэдэгдэл хүртэл хэвээр үлдээсэн байна.
Эх сурвалж: Reuters

#төрийн эргэлт, #Габон,