Мөрдөн байцаагчид “Вагнер”-ын тэргүүн Евгений Пригожиний зорчиж явсан онгоцыг зориудаар унагасан байж болзошгүй гэсэн хувилбарыг судалж байгааг Кремль лхагва гарагт мэдэгджээ. Энэ нь түүнийг алагдсан байж магадгүй гэсэн таамгийг ил тодоор хүлээн зөвшөөрсөн анхны тохиолдол юм.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Мэдээжийн хэрэг янз бүрийн хувилбаруудыг авч үзэж байгаа бөгөөд үүнд санаатай гэмт хэрэг гэсэн хувилбар ч багтаж байгаа” хэмээн мөрдөн байцаалтын явцын талаарх сэтгүүлчийн асуултад хариулжээ.
Гэсэн ч мөрдөн байцаагчид эцсийн дүгнэлтээ гаргаагүй байгааг Песков анхааруулсан байна.
Олон улсын иргэний нисэхийн байгууллага ослыг мөрдөн шалгах эсэхийг асуухад тэрээр нөхцөл байдал өөр болсон гэж хариулжээ.
Мөн Орос улс нь онгоцны сүйрлийг олон улсын дүрмийн дагуу шалгахгүй гэдгээ “Embraer Legacy 600” онгоцыг үйлдвэрлэгч Бразилын агаарын хөлгийн мөрдөн шалгах албанд мэдэгдсэн болохыг Бразилын хэвлэлүүд өнөөдөр мэдээлсэн.
Энэ талаар асуухад “Юуны өмнө мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Мөрдөн байцаах хороо үүнд оролцож байгаа. Энэ тохиолдолд ямар ч олон улсын асуудал байж болохгүй” гэж Песков хариулсан байна.
Пригожиний хувийн онгоц наймдугаар сарын 23-нд Москвагаас Санкт-Петербургийг чиглэн нисэж байхдаа Москвагийн хойд зүгт осолдсон бөгөөд “Вагнер”-ын хоёр өндөр албан тушаалтан, Пригожиний дөрвөн бие хамгаалагч, гурван хүний бүрэлдэхүүнтэй онгоцны баг гээд онгоцонд байсан бүх 10 хүн амь үрэгдсэн юм.
Онгоцны осол нь Пригожин, дайчдынхаа хамтаар Оросын Батлан хамгаалах яамны удирдлагуудын эсрэг бослого гаргаснаас хоёр сарын дараа болсон бөгөөд ослыг Ерөнхийлөгч Владимир Путин захиалсан байж болзошгүй гэсэн таамаг олон нийтийн дунд тархаад байгаа.
Путин мөн Пригожиний үхлийн дараа “Вагнер”-ын дайчдыг Оросын төрд үнэнч байх тангарагт гарын үсэг зурахыг тушаасан байна. Пригожин нь үүнтэй ижил саналыг эсэргүүцэж байсан юм.
Эх сурвалж: Reuters

#Вагнер, #Евгений Пригожин, #Онгоцны осол,