Өнгөрсөн жил Москва Украин руу түрэмгийлсний дараа Финланд улс тэсрэх бөмбөгнөөс хоргодох байруудаа тоолж эхэлсэн бөгөөд үр дүнг нь тус улсын Дотоод хэргийн яам зарлажээ.

 Тооллогоор тус улсын хэмжээнд 50,500 хоргодох байр тоологдсон байна.

Финланд улс нь өнгөрсөн дөрөвдүгээр сард аюулгүй байдлын бодлогодоо өөрчлөлт оруулж, эвслийн гишүүн болохоосоо өмнө НАТО-ийн цэргийн эвсэлд нэгдэн орохоос зайлсхийж ирсэн юм. Гэсэн ч Дэлхийн II дайны үед ЗХУ-ын түрэмгийллийн оролдлогыг няцааснаасаа хойш олон арван жилийн турш Оростой мөргөлдөөн гарах магадлалтай гэж үзэн, байнга бэлтгэлтэй байдаг байв.

Тус улс нь 1950-иад оны эхэн үед орон сууцны хороолол, оффисын барилгуудын доор заавал хоргодох байр байгуулахыг шаарддаг байсан нь ийм олон тооны хоргодох байртай болоход хүргэжээ.

Дотоод хэргийн яамны мэдэгдэлд дурдсанаар онцгой байдал эсвэл халдлагын үед 50,500 тэсрэх бөмбөгнөөс хоргодох байранд нийт 4.8 сая хүн багтах боломжтой байна. Скандинавын улс нь 5.5 сая хүн амтай юм.

Мөн хоргодох байруудын 91% нь ердийн зэвсгийн дайралтыг тэсвэрлэхүйц бат бөх бол 83% нь хорт хий болон цөмийн ослоос хамгаалах зориулалттайгаар тоноглогджээ.

Үүний зэрэгцээ цөөн тооны хоргодох байр нь доголдолтой байсныг Дотоод хэргийн яамны төслийн менежер Ира Паси мэдэгдэв.

2011 оноос хэрэгжиж эхэлсэн хуулийн дагуу хоргодох байрууд нь агааржуулагч, ус үл нэвтрэх хаалга, давхар ор, хуурай нойлын өрөө зэргээр тоноглогдсон байна.

Энх тайвны үед зарим газар доорх хоргодох байруудыг усан сан, спортын төв, цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар ашигладаг аж.

Хоргодох байруудыг барилга тус бүрийн эзэд нь хариуцдаг хариуцдаг бөгөөд засгийн газраас тэднийг зохих ёсоор арчилж тордохыг уриалжээ.

Финланд улс нь олон арван жилийн хугацаанд олон тэрбум еврог иргэний хамгаалалтын дэд бүтэц босгоход зарцуулсан бөгөөд үүнд анхаарал тавих нь зүйтэй гэж Паси хэлсэн байна.

Эх сурвалж: Reuters

#Финланд улс, #бөмбөгнөөс хоргодох байр,