Вагнер”-ын тэргүүн Евгений Пригожиний хувийн онгоц болох Бразилд үйлдвэрлэсэн “Embraer”-ын сүйрлийг олон улсын дүрмийн дагуу шалгахгүй гэдгээ Оросын тал Бразилын агаарын хөлгийн ослыг мөрдөн шалгах газарт мэдэгдсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Москвагийн хойд зүгт “Embraer Legacy 600” онгоц осолдож, бүх 10 зорчигч нь амиа алдсаны дотор Пригожин болон хөлсний бүлгийн хоёр ахлах дэслэгч, дөрвөн бие хамгаалагч байжээ.

Бразилын Агаарын ослын судалгаа, урьдчилан сэргийлэх төв (CENIPA) нь нисэхийн аюулгүй байдлыг сайжруулах үүднээс Оросын тэргүүлж буй мөрдөн шалгах ажиллагаанд нэгдэж, олон улсын дүрмийн дагуу шалгалт явуулах хүсэлтэй байгаагаа өнгөрсөн долоо хоногт Оросын талд илэрхийлсэн байна.

Гэвч Оросын эрх баригчид одоогоор олон улсын дүрмийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулахгүй гэдгээ мягмар гарагт бичгээр мэдэгджээ.

Монреальд төвтэй НҮБ-ын Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын мэдэгдсэнээр нислэг нь Москвагаас Санкт-Петербургийг чиглэсэн дотоодын нислэг байсан тул “Хавсралт 13” гэх олон улсын дүрэмд хамаарахгүй байна.

Оросын агаарын тээврийн газар хүсэлтийг нь зөвшөөрөх албагүй боловч АНУ болон барууны бусад засгийн газрууд наймдугаар сарын 23-ны өдөр болсон онгоцны ослыг Кремль зохион байгуулсан гэж сэжиглэж байгаа тул “CENIPA”-ийн хүсэлтийг хүлээж авах хэрэгтэй гэж зарим мэргэжилтнүүд үзэж байна.

АНУ-ын нисэхийн аюулгүй байдлын зөвлөх Жон Кокс, ослын мөрдөн байцаагч асан Жефф Гуззэттинарын хэлснээр хэрэв Оросын мөрдөн шалгах ажиллагаа онгоц үйлдвэрлэгч Бразилын оролцоогүйгээр болбол улс орнууд шалгалтын ил тод байдалд байнга эргэлзэх болно гэв.

Эх сурвалж: Reuters

#Вагнер, #Евгений Пригожин, #Онгоцны осол, #Embraer Legacy 600,