Уганда улсад саяхан батлагдсан ижил хүйстнүүдийн эсрэг хатуу хуулийн дагуу 20 настай эр цаазын ял сонссон нь ижил хүйстний хэрэгт буруутгагдаж, хамгийн хүнд ялаар шийтгүүлсэн анхны хүн болсон байна.

Барууны засгийн газар болон хүний эрхийн байгууллагуудын эсэргүүцлийн үл харгалзан Уганда улс өнгөрсөн тавдугаар сард ЛГБТ хүмүүсийг чиглэсэн дэлхийн хамгийн харгис хуулиудын нэгийг баталсан.

Уг хуулийн дагуу ижил хүйстний бэлгийн харилцаанд орсон хүмүүст бүх насаар нь хорих ял оноох бол давтан гэмт хэрэг, эдгэшгүй өвчин дамжих нөхцөл болдог ижил хүйстний бэлгийн харилцаа, насанд хүрээгүй хүн, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй ижил хүйстний бэлгийн харилцаанд орох зэрэгт цаазаар авах ял оноодог болсон юм.

Ялын дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгчийг 41 настай эртэй “хууль бус бэлгийн харилцаанд орсон” гэж үзэн, наймдугаар сарын 18-нд хүндрүүлсэн ялаар шийтгэжээ. Гэвч яагаад энэ үйлдлийг хүндрүүлсэн гэж үзсэн талаар тодорхой дурдаагүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Жастин Баля энэ хуулийг бүхэлд нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаагаа мэдэгдэв. Угандагийн хүний эрхийн байгууллагууд уг хуулийг эсэргүүцэж шүүхэд хандсан ч шүүгчид хэргийг хараахан авч хэлэлцээгүй байгаа юм.

Хууль хэрэгжиж эхэлснээс хойш өөр дөрвөн хүнийг шийтгэсэн боловч түүний үйлчлүүлэгч хүндрүүлсэн хэргээр ял сонссон хамгийн анхны яллагдагч болсныг Баля хэлэв. Тэрээр хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

Уганда улс сүүлийн хорин жилийн хугацаанд цаазаар авах ял гүйцэтгээгүй ч уг ялыг халаагүй юм.

Гурван сарын өмнө энэ хууль батлагдахад олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулсан бөгөөд энэ сарын эхээр Дэлхийн банк уг хуультай холбоотойгоор Угандад олгох шинэ санхүүжилтээ түр зогсоожээ.

Мөн АНУ Угандагийн зарим албан тушаалтнуудад визний хязгаарлалт тогтоож, Ерөнхийлөгч Жо Байден АНУ-ын Угандад үзүүлж буй тусламжийг эргэн харахыг тушаасан байна.

Эх сурвалж: Reuters

#Уганда, #Цаазаар авах ял, #ижил хүйстний эсрэг хууль,