Нидерландын өмнөд хэсгийн Тилбург хотод жил бүр болдог “Улаан үстнүүдийн өдөр” наадам энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагджээ.

Зохион байгуулагчдын мэдээлснээр тус наадамд янз бүрийн орноос 5,000 орчим улаан үст ирсэн бөгөөд наадмын үеэр зураг зурах, нүүр будалт, арьс арчилгааны зөвлөгөө, зураг авалт, дуу хөгжим, түргэн болзоо зэрэг олон арга хэмжээ болсон байна.

Улаан үстнүүд дэлхийн хүн амын 1-2 хувийг эзэлдэг бол Европын хойд эсвэл баруун хойд хэсгээс гаралтай хүмүүсийн 2-6 хувьд нь тохиолддог аж.

Зохион байгуулагч, сонирхогч зураач Барт Роувенхорст нь 2005 онд бүс нутгийн сонинд улаан үстэй 15 загвар өмсөгч хайж байгаа талаараа зар байршуулахад түүнтэй 150 хүн холбогдсон байдаг. 

Тухайн үед тэрээр холбогдсон хүн бүртэй хамт зургаа даруулахаар шийдсэн бөгөөд тэрхүү цугларалт маш амжилттай болж, олны анхаарлыг татсан тул зохион байгуулагчид үүнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар шийдсэн аж.

2013 онд төрөлхийн улаан үстэй хүмүүсийн хамгийн том цугларалтыг зохион байгуулж, нэг зурганд 1,672 улаан үстийг багтааснаараа уг наадам нь Гиннесийн амжилтын номд бичигдэж байв.

Эх сурвалж: Reuters

#Нидерланд, #улаан үстнүүдийн наадам,