Хятад улсын удирдагч Ши Жиньпин БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор даваа гарагт Өмнөд Африкийн Йоханнесбургт хүрэлцэн ирсэн.

Мягмар гарагт нь олон талт бизнес форумын үеэр Энэтхэг, Бразил, Өмнөд Африкийн удирдагчдын хамт үг хэлэх ёстой байсан ч  арга хэмжээнд оролцоогүй байна. Түүний оронд Хятадын худалдааны сайд Ван Вэнтао үг хэлжээ.

Бээжингийн зүгээс энэ талаар албан ёсны мэдэгдэл, тайлбар өгөөгүй байна.

Бизнес форумыг алгассаныхаа дараа Ши дээд хэмжээний уулзалтын оройн зоогт оролцсон байна. Гэвч Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд түүнийг өөрөө үгээ хэлсэн мэтээр бичиж байгааг харвал энэ нь эцсийн мөчид гаргасан гэнэтийн шийдвэр байсан бололтой.

Хятадын зарим ажиглагчид уг үйл явдлыг ямар нэг зүйл болсон эсвэл эрүүл мэндийн шалтгаантай байж болзошгүй гэж таамаглаж байна.

Хятадын дотоод асуудлын талаар мэдээлдэг алдартай “Sinocism” подкастын зохиолч Билл Бишоп Ши Жинпинийг энэ сард олон нийтийн өмнө гараагүй удсаныг тэмдэглээд, “бага зэрэг хачирхалтай” санагдсанаа хэлэв.

“Бизнес форумыг алгасах эцсийн мөчид гаргасан шийдвэр нь бүр ч хачирхалтай харагдаж байна. Тиймээс БНХАУ-аас ямар нэгэн тайлбар хийхгүй бол цуу яриа тархах болно.”

Хятадын “Global South Project”-ийн бичсэнээр олон сарын турш олон нийтэд ил гараагүй Гадаад хэргийн сайд асан Чинь Ган нь өнгөрсөн сард болсон БРИКС-ийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцоогүй. Хятадын албан тушаалтнууд мөн энэ талаар тайлбар хийгээгүй аж.

“Хятадын удирдагчид нямбай зохион байгуулсан ийм арга хэмжээг хэзээ ч орхигдуулдаггүй учраас Ши Жиньпин форумд оролцоогүй нь ер бусын явдал гэж хэлэхэд ч багадна” гэж “Global South Project” бичжээ.

Ван Вэнтао нь Шигийн өмнөөс хэлсэн үгэндээ үл мэдэгдэх нэг улсыг “ноёрхлоо хадгалахын тулд улайран зүтгэж, хөгжиж буй зах зээл болон хөгжиж буй орнуудыг сүйрүүлэхийн тулд бүх хүчээ дайчилдаг” гэж тодорхойлсон бөгөөд үүнийг АНУ-ын эсрэг агуулгатай гэж ажиглагчид үзэж байна.

БРИКС-ийн орнууд болох Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк нь дэлхийн хүн амын 40 орчим хувь, дэлхийн ДНБ-ий дөрөвний нэгийг бүрдүүлдэг. Олон улсын эрүүгийн шүүхээс дайны гэмт хэргээр баривчлах тушаал гарсан Владимир Путинээс бусад бүх гишүүн орны удирдагчид дээд хэмжээний уулзалтад биечлэн оролцжээ.

Эх сурвалж: The Guardian

#ХЯтад, #Ши Жинпинь, #Брикс,