Грекийн хойд хэсэгт гарсан түймэр дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Мягмар гарагт Грекийн хойд хэсэгт орших Авантас тосгоны өмнө зүгийн алслагдсан газраас 18 хүний шатсан цогцос олджээ. Тэднийг цагаачид байж магадгүй гэж урьдчилсан байдлаар таамаглаж байгаа аж.

“Ойр орчмын оршин суугчдаас сураггүй алга болсон гэх мэдээлэл ирээгүй тул эдгээр хүмүүс нь улсын хилийг хууль бусаар давсан цагаачид байх магадлалтай. Одоогоор шалгаж байна” гэж гал команд мэдэгдсэн байна.

Түймэр хойд Александруполис хотын зүүн хойд захад байрлах эмнэлэгт тулж ирсэн тул эмнэлгийг бүхэлд нь нүүлгэн шилжүүлжээ. Дөнгөж төрсөн нярай болон эрчимт эмчилгээний өвчтөнүүд зэрэг нүүлгэн шилжүүлсэн 115 өвчтөний ихэнхийг ойролцоох боомт дахь гатлага онгоцонд хүргэсэн байна. Заримыг нь хотын бусад эмнэлгүүдэд шилжүүлжээ.

Өнгөрсөн шөнө Александруполисын ойролцоох найман тосгоны оршин суугчдыг хот руу дүрвэхийг зөвлөсөн бөгөөд түймрийн улмаас нэг хүн нас барсан байна.

Хэт халалт, хүчтэй салхинаас үүдэлтэй түймэр Грекийн зүүн хойд хэсгийн Турктэй хиллэдэг томоохон боомт хот Александруполисоос гадна тус улсын хэд хэдэн бүс нутагт заналхийлж байна. 

Хотоос баруун хойд зүгт, Родоп болон баруун зүгт Кавалагийн эрэг дагуу хэдэн арван километрийн зайд түймэр тархжээ.

Урд зүгт нийслэл Афин хотоос баруун зүгт орших Аспропиргос дахь үйлдвэрлэлийн бүсэд гурван агуулах галд автсан бөгөөд Аттикахи замын ойролцоох тэнгэрийг утаа бүрхсэн байна.

Мягмар гарагийн үд дунд Афинаас хойд зүгт орших Фили тосгоны хурдны замын эсрэг талд түймэр гарсан бөгөөд хагас цагийн дараа тосгонд нүүлгэн шилжүүлэлт зарлажээ.

Франц, Кипр, Румын улс гал түймэртэй тэмцэх хүчин чармайлтад нь туслах зорилгоор Грек рүү нэмэлт хүч илгээсэн байна.

Тус улсад зуны улиралд ой хээрийн түймэр гарах нь элбэг боловч эрдэмтэд цаг агаарын эрс тэс үзэгдэл, тэр дундаа хэт халалтын давтамж, эрч нэмэгдэж байгааг уур амьсгалын өөрчлөлттэй холбон тайлбарладаг.

Эх сурвалж: BBC

#Грек, #Түймэр,