Пхеньянаас хөөрсөн “Air Koryo” компанийн зорчигч тээврийн онгоц мягмар гарагийн өглөө Бээжингийн нисэх онгоцны буудалд газарджээ. Энэ нь цар тахлаас хойш Хойд Солонгосоос гарсан анхны арилжааны нислэг болсон байна.

“JS151” нислэг өглөөний 9:17 цагт товлосон цагаасаа арай өмнө газарджээ. Онгоцоор хэн зорчсон нь одоогоор тодорхойгүй байна.

Хойд Солонгосын төрийн агаарын тээвэрлэгч “Air Koryo” Ковид-19-ийн хязгаарлалтын улмаас гадаад нислэгээ зогсоосноос хойш гурван жил гаруйн дараа Хятад руу хийх нислэгээ сэргээх хүсэлт тавьсныг Бээжингийн эрх баригчид зөвшөөрсөн болохыг даваа гарагт Хятадын Гадаад хэргийн яам мэдэгдсэн юм.

“Air Koryo”-ийн Хятад руу хийх нислэгийн цаашдын давтамж болон Хятадын төрийн агаарын тээврийн “Air China” компани Хойд Солонгос-Хятад чиглэлийн нислэгээ хэзээнээс сэргээх эсэх талаар Хятадын Иргэний агаарын тээврийн хэрэг эрхлэх газар хараахан тайлбар өгөөгүй байна.

Сүүлийн нэг жилийн хугацаанд ачааны галт тэрэг, хөлөг онгоцны урсгал аажмаар нэмэгдэж байгаа ч Пхеньян олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг саяхнаас зөвшөөрч эхлээд байгаа.

Өнгөрсөн сард Хятад, Оросын засгийн газрын төлөөлөгчид Пхеньян руу ниссэн бол өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгосын тамирчид Казахстанд болох таеквондогийн тэмцээнд оролцохоор автобусаар Хятадын хилийг давсан.

“Air Koryo” мөн баасан гарагт Владивосток руу нислэг үйлдэхээр төлөвлөсөн бөгөөд энэ нь цар тахлаас хойш Орос руу хийх анхны нислэг нь болох юм.

Эх сурвалж: Reuters

#бээжин, #Хойд солонгос, #ХЯтад, #Air Koryo,