Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын даргаар З.Батбаярыг томилох шийдвэрийг Байгаль, орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ гаргажээ.
З.Батбаяр нь Усны газрын орлогч даргаар найман жил ажилласан. Мөн Монгол Улсаас Унгар улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар ажиллаж байсан юм. Тэрбээр Унгар улсад Монгол улсыг төлөөлөн сууж байхдаа Биокомпинатын үйлдвэрийн шинэчлэлийн төсөл, Унгарт тэтгэлгээр суралцах оюутан залуусын асуудал зэргийг хөгжүүлж, хоёр улсын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэжээ.
Засгийн газрын 2021 оны зургадугаар сарын 30-ний өдрийн хуралдаанаар Элчин сайд З.Батбаярыг эгүүлэн татаж Монгол улсаас Унгар улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайдаар С.Баатаржавыг томилсон. Энэ томилгооны дагуу Элчин сайд З.Батбаяр нутагтаа буцаж ирсэн.
Усны газар нь усны нөөц, түүний сав газрыг хамгаалах, нөхөн сэргээх, бохирдохоос урьдчилан сэргийлэх, зохистой ашиглах, усны талаарх хууль тогтоомж, бодлогыг хэрэгжүүлэх мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх, мэдээллийг шуурхай хүргэх үүрэг, хариуцлагыг хүлээдэг 2020 онд байгуулагдсан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг юм.

#Усны газар, #З.Батбаяр,