“Вагнер”-ын тэргүүн Евгений Пригожин бослогоос хойш анх удаа видео мэдэгдэл хийжээ. Пригожин хаана байгаагаа тодорхой хэлээгүй ч бичлэгээс харвал тэрээр Африкт байж магадгүй байна.
Хөлсний бүлэглэлтэй холбоотой “Telegram” сувгууд дээр тавигдсан дүрс бичлэгт Пригожин байлдааны хувцас өмссөн байх бөгөөд тус бүлэглэл Африкийг "илүү эрх чөлөөтэй" болгож байгааг хэлсэн байна.
“Вагнер”-ын олон мянган байлдагч Мали, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс (ТАБНУ) зэрэг улс орнуудад байрладаг ба бизнесийн ашиг сонирхлын үүднээс Африкт үйл ажиллагаа явуулдаг гэж үздэг. Мөн хүний эрхийн байгууллагууд болон НҮБ тэднийг дайны гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгадаг.
Бичлэгт Пригожин “Вагнер”-ыг ашигт малтмалын хайгуулын ажил хийхээс гадна исламын дайчид болон бусад гэмт хэрэгтнүүдтэй тэмцдэг талаар ярьжээ.
Тэрээр “Бид ажиллаж байна. Температур нь +50. Бүх зүйл бидний хүссэнээр байна. ‘Вагнер’ хөлсний бүлэглэл нь судалгаа шинжилгээ, эрэл хайгуул хийж, тив даяар Оросын хүчийг улам бэхжүүлж, Африкийг илүү эрх чөлөөтэй болгож байна. Африкийн ард түмний шударга ёс, аз жаргалын төлөө бид Исламын улс болон Аль-Каида болон бусад дээрэмчдийн амьдралыг хар дарсан зүүд болгож байна” гэж хэлсэн байна.
Хөлсний бүлэглэлд дахин хүн элсүүлж байгааг хэлээд, бүлэг “Тогтоосон даалгавраа үргэлжлүүлэн биелүүлэх болно. Учир нь бид амжилтанд хүрнэ гэж амласан” гэж хэлжээ.
Пригожин өнгөрсөн сард болсон Африк-Оросын дээд хэмжээний уулзалтын үеэр Санкт-Петербургт харагдсан бөгөөд ТАБНУ-ийн ерөнхийлөгчийн зөвлөх, Элчин сайд Фредди Мапукатай гар барьж буй гэрэл зураг нь интернэтэд тавигдсан.
Тэрээр зургадугаар сард Орост үймээн самуун дэгдээснээсээ хойш олон нийтийн өмнө үзэгдэх нь цөөрөөд байгаа.
“Путиний тогооч” гэгддэг чинээлэг бизнесмэн Пригожин нь “Вагнер”-ыг 2014 онд үүсгэн байгуулсан бөгөөд тухайн жилдээ зүүн Украин дахь Оросыг дэмжигч салан тусгаарлагчдыг дэмжиж эхэлсэн байдаг. Мөн Крымийг өөртөө нэгтгэхэд Орост тусалсан гэж үздэг.
Украины дайн эхлэхээс өмнө “Вагнер” 5,000 орчим дайчинтай байсан ба ихэнх нь Оросын элит дэглэм, тусгай хүчний ахмад дайчид байв. Харин Украины дайнаас хойш тэдний тоо 25 мянга болтлоо өссөн тухай Пригожин өнгөрсөн зургадугаар сард мэдэгдсэн.
Эх сурвалж: BBC

#Африк, #Вагнер, #Евгений Пригожин,