Хятадын эрх баригчид төрөлтийг нэмэгдүүлэхийн тулд олон янзын арга хэмжээ авч байгаа ч тус улсын төрөлтийн түвшин 2022 онд 1.09 болж, түүхэн доод хэмжээнд хүрсэн болохыг “National Business Daily” мягмар гарагт мэдээлжээ.
Төрийн дэмжлэгтэй “Daily” сонинд бичсэнээр 100 саяас дээш хүн амтай орнуудын дунд Хятад улс нь төрөлтийн түвшнээрээ хамгийн доор бичигдэх болсон байна.
Хятадын Хүн ам, хөгжлийн судалгааны төвөөс гаргасан тоо баримтаар тус улс нь Өмнөд Солонгос, Тайвань, Хонконг, Сингапур зэрэг дэлхийд төрөлтийн түвшнээрээ доогуур ордог орнуудтай зэрэгцэж байгаа аж.
Хятад улс сүүлийн 60 жилд анх удаа хүн амын бууралттай нүүр тулаад байгаа. Бээжин хүн ам нь хурдацтай хөгширч байгаад санаа зовж байгаа тул төрөлтийг нэмэгдүүлэхийн тулд санхүүгийн урамшуулал, хүүхэд асрах нөхцөлийг сайжруулах зэрэг олон арга хэмжээг яаралтай авахыг хичээж байна.
Өнгөрсөн тавдугаар сард эрх баригчид энэ асуудлаар хурал зохион байгуулсан бөгөөд хүн амынхаа чанарыг сайжруулахын тулд боловсрол, шинжлэх ухаан, технологид анхаарлаа хандуулж, ирээдүйд эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд төрөлтийн түвшнээ дунд хэмжээнд байлгахыг хичээнэ гэдгээ амласан.
Тус улсад хүүхэд өсгөх зардал өндөр, хүүхэд өсгөхийн тулд карьертаа цэг тавих шаардлагатай тулгардаг зэргээс болж олон эмэгтэй хүүхэдтэй болгохоос татгалздаг болсон аж. Хүйсийн ялгаварлан гадуурхалт, эмэгтэйчүүд хүүхдээ асран хүмүүжүүлэх үүргийг хүлээдэг уламжлалт хэвшмэл ойлголт нь улс орон даяар өргөн тархсан хэвээр байгаа юм. Сүүлийн саруудад эрх баригчид хүүхэд өсгөн хүмүүжүүлэх үүргийг эцэг эх нь харилцан хуваалцдаг болох тухай ярих болсон ч ихэнх мужид шинээр хүүхэд төрсний дараа эцэг эхэд өгдөг чөлөө харьцангуй хэвээр байна.
Хонконгийн Гэр бүл төлөвлөлтийн нийгэмлэг Хятадын засаг захиргааны онцгой бүс дэх хүүхэдгүй эмэгтэйчүүдийн тоо таван жилийн өмнөхөөс хоёр дахин нэмэгдэж, өнгөрсөн онд 43.2 хувьд хүрсэн тухай мягмар гарагт тусдаа мэдэгдэл хийжээ.
Мөн нэг эсвэл хоёр хүүхэдтэй хосуудын хувь буурч, нэг эмэгтэйд ногдох хүүхдийн дундаж тоо 2017 онд 1.3 байсан бол өнгөрсөн онд 0.9 болж, түүхэн доод хэмжээнд хүрсэн байна.
Эх сурвалж: Reuters